Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Чингис хаан үндэсний музейд зочлов

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны долдугаар сарын 7-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын түүх, соёлын өвийн талаар танилцууллаа.

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны аравдугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 хэмийн болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж олгож байгаа юм.

Япон Улсад эх хувиараа хадгалагдаж буй Чингис хааны алтан гэрэгэ, Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зураг, Хубилай хааны үед хийсэн дэлхийн газрын зураг, Хубилай хааны элч нарын захидал, Юань гүрний үеийн цэргийн жанжны тамга, Юань гүрний усан онгоцны модель нийт зургаан монголын түүхийн үзмэр, эд өлгийн зүйлийг хуулбарлан авчирч олон нийтийн хүртээл болгож байна гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг