Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцжээ.
Энэ жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг есөн салбар хороо, 236 ажилтан, албан хаагч хариуцан ажиллаж байна. Баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээнд нийтдээ 2,500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцож байгаа аж.
]Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг 2025 оны долдугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг онцлоод Монгол үндэстний ондоошил, өв соёлын тод илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцож буй нийт уран бүтээлч, арын албаныханд амжилт хүсжээ.
Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор долоон үндсэн хэсэгтэйгээр наадамчин олонд хүргэхээр бэлдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!