PayOn Аппликейшн дээрх FinOn зээлийн үйлчилгээ харилцагч танд илүү хүртээмжтэй болж давхар барьцаалбартай орон сууцаар зээл авах боломж нээгдлээ.
Харилцагчийн амьдралын хэмнэлийг ойлгож, нөхцөл байдалд нь нийцсэн зээлийн шийдлийг үргэлж санал болгосоор ирсэн PayOn аппликейшн дахь FinOn зээлийн үйлчилгээ шинэ шатанд гарлаа.
FinOn зээлийг зөвхөн өөрийн нэр дээрх, өөр ямар ч газарт барьцаалагдаагүй орон сууцаар баталгаажуулан олгодог байсан бол 2025 оны 7-р сарын 5-наас эхлэн, энэхүү шаардлага илүү уян хатан, хүртээмжтэй болж байна.
Монголын олон иргэд үл хөдлөх хөрөнгөө санхүүгийн баталгаанд ашиглах хэрэгцээтэй байдаг ч аль нэг банк, санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгөөр ашигласантай холбоотойгоор өөрийн хөрөнгийг бага үнийн дүнгээр үнэлүүлэх, дахин санхүүгийн баталгаа болгож ашиглах боломжгүй болдог. PayOn аппликейшн дээрх FinOn шинэ нөхцөл нь эдгээр хөрөнгийг санхүүгийн эргэлтэд оруулж, хэрэгцээтэй үедээ боломжоо ашиглах боломжийг нээж байна.
Шинэчилсэн нөхцөлийн дагуу Харилцагч таны орон сууц өөр банк, санхүүгийн байгууллагад барьцаалагдсан байсан ч FinOn зээлийн үйлчилгээнд бүртгүүлэн давхар барьцаалж зээлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.
FinOn зээлийн бүтээгдэхүүн дээр Монгол улсын хэмжээнд 6600 орон сууцны барьцаалах боломжит зээлийн хэмжээний үнэлгээг хийсэн тул харилцагч та PayOn аппликейшн аа татаж өөрийн орон сууцны үнэлгээг шалгаж зээлийн үйлчилгээг аваарай.
FinOn зээлийн онцлог:
24/7 онлайнаар хүсэлт илгээх – PayOn апп-аар хэзээ ч, хаанаас ч зээлийн гэрээгээ байгуулж зээлээ судлуулах боломжтой
Хурдан шийдвэр, шуурхай олголт
Барьцаа хөрөнгийг дахин ашиглах боломж – давхар барьцаалалт нээлттэй
Зээлийн дээд хэмжээ: 75 сая
Зээлийн хугацаа: 60 сар
Зээл авах нь таны хувьд шийдвэр.
Харин хялбар байх нь бидний үүрэг
PayOn аппликейшн татах бол linktr.ee/PayOn.mn
Лавлах утас: 7533-1111
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!