• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Б.Батцэцэг: Өнөөдөр хэлэлцэж байгаа 4 улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс дэлхийн бүх улстай дипломат харилцаатай болно. Ийм улс дэлхийд цөөхөн бий

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:59 2025/07/04

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа танилцуулав. Эдгээр асуудал дунд: 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1072439927613765
  • “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуралдааны эхэнд “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Манай улс гадаад бодлогын зорилгодоо дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоохыг зорьж байгаа. Гадаад бодлогын үзэл баримтлалд НҮБ-ын гишүүн бүх улстай найрамдалт харилцаатай байна. Хэнтэй ч муудахгүй, олон тулгуурт гадаад бодлогыг явуулна гэж заасан байдаг. Өнөөдөр хэлэлцэж байгаа дөрвөн улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс дэлхийн бүх улстай дипломат харилцаатай болох юм. Ийм улс орон дэлхийд цөөхөн байдаг. Тэгэхээр энэ бол манай гадаад бодлогын нэг ололт юм.

Бид бүх улстай дипломат харилцаа тогтоосноор ямар нэгэн эрсдэлд орохгүй" гэв.