Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо.
Үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” Нэгдсэн холбоо, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй юм.
“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор 60 уран бүтээлч 138 бүтээлээр дархчууд үзэсгэлэнгээ дэлгэж, ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нар гардуулан өглөө.
Монгол дархны урлаг, үндэсний өв соёлын уламжлал шинэчлэлийг хослуулж, дархан хүний ур ухаан шингэсэн давтагдашгүй хийцийг цогцлоон урласан уран дархчууд:
Үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг 4 бүтээл:
Энэ удаагийн үзэсгэлэн “Монгол дархан: өв, урлахуй" нэрийн дор өргөн хүрээтэй зохион байгуулж Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцсон байна.
Дархчууд шилмэл сор бүтээлүүдээ дэлгэн танилцуулж, эртний эдлэл цуглуулагчдаас тодорхой хэмжээний уран дархантай холбоотой эд өлгийн зүйлсийг үзүүлж, музейн сан хөмрөгт байх Өндөр гэгээнтэн Занабазартай холбоотой урласан бүтээлийг хоршин үзүүлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!