Монгол улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг зарлаж, өргөмжилсөн байна. Тус жагсаалтыг:
2024 онд Монгол улс 27.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 7.64 их наяд буюу 28%-ийг, ДНБ-ий 69% (54.9 их наяд)-ийг зөвхөн ТОП-100 ААН бүрдүүлжээ. ТОП-100 ААН-д манай улсын нийт ажиллагсдын 6.5% буюу 87.5 мянган хүн ажилладаг байна.
2024 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалсан байна.
Монгол улсдаа борлуулалт, төлсөн татвар, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж улсынхаа хөгжил дэвшилд томоохон түлхэц болж байгаа ТОП-100 компаниуддаа халуун баяр хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!