Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн хамгааллын тусгай төв БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-тай хамтран ажиллана

ikon.mn
2025 оны 7 сарын 3
ikon.mn
Зураг зураг

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг нээж Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Намсрайхүү Улаанбаатар, Намъянжү хотуудын хамтын ажиллагааны талаар үг хэлж, Морин хуур уртын дуу бүхий урлагийн тоглолтоор тус арга хэмжээг эхлүүлэв.

Улаанбаатар, Намъянжү хотууд 1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд боловсрол, соёл, урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж ирсэн түүхтэй.

зураг
 
зураг
 

БНСУ-ын Намъянжү хотын захиргаанаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ тус хотын төлөөлөгч Нам Гүнг Ваны санаачилгаар Улаанбаатар хотод хандив өгөх, цаашид гэр оронгүй эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газарт ирүүлсний дагуу тус арга хэмжээ зохион байгуулагдаад байна.

Солонгосын талаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын удирдлагууд, гишүүд нийлсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 06 дугаар сарын 29-өөс 07 дагуур сарын 03-ны өдрүүдэд айлчлал хийж, Нийгмийн хамгааллын тусгай төв, тус төвийн өргөтгөл буюу Сургалт хөгжлийн цогцолбор төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагааг тохиолдуулан “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч иргэдэд зориулан 33 хайрцаг нийт 367ш хувцас (өвлийн куртик-302, хүүхдэд зориулсан таеквондогийн өмсгөл-65ш) хандивлаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, санаачилгуудын талаар талууд санал солилцлоо.

зураг
 

Харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд дараах 3 чиглэлд урт хугацаанд хамтран ажиллах юм:

  1. Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн боловсрол, хамгаалалд дэмжлэг үзүүлэх
  2. Хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлд: (мод тарих, ойн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт, сайн дурын их цэвэрлэгээ)
  3. Монгол, Солонгос 2 улсын харилцан соёл, туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх

БНСУ-ын, Намъянжү хот, Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв ТББ та бүхэнд Улаанбаатар хот, Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс энэхүү хамтын ажиллагааг санаачлан эхлүүлсэн явдалд, үзэсгэлэнт Монгол оронд баг бүрэлдэхүүнээр айлчлал хийж байгаад талархал илэрхийлье, та бидний хамтын ажиллагаа байгаль хамгаалал болоод нийгмийн салбарт өргөн хүрээтэй, үр дүнтэй хэрэгжихийг ерөөе.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Нийгмийн хамгааллын тусгай төв
2025 оны 07 дугаар сарын 03