Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Их татвар авах зорилгоор өмч хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэсэн хуулийн өөрчлөлт батлагдсан байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын дарга Нямбаатарын батлуулсан "Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй" гэх хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүний өмчлөх эрхт шууд халдсан байна гэх дүгнэлтийг гаргасан талаар  хуульч Батхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал хуульч Батхүүгийн өгсөн мэдээллээр 2023 оны 12-р сарын 7-ны өдөр УИХ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг барилгажуулах хуулийг яаралтай журмаар хэлэлцэж баталжээ. Энэ нь олон нийтээс санал авалгүй, тооцоо судалгаа хийлгүй баталсан гэсэн үг аж. Энэ хуулийг дагалдуулж 26 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүн дотор хүн өөрийнхөө өмч хөрөнгийг өмнө нь авсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэсэн хуулийн өөрчлөлт батлагдсан нь иргэд өөрийн байр, хашаа байшин, граш зэргээ өмнө нь авсан үнээсээ бууруулж зарж болохгүй Улсын бүртгэл хүлээж авахгүй байдлыг үүсгэж байгаа аж. 

Энэ талаар тэрбээр "Уг хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. ҮХЦ-ээс энэ хуулийн заалтыг хүний өмчлөх эрхт шууд халдсан байна гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Энэ дүгнэлтийг УИХ хүлээж авбал энэ хуулийн өөрчлөлт зогсоно. Хүлээж авахгүй гэвэл их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. 

Энэ хууль анхнаасаа татвар авах зорилгоор батлагдсан юм байна. Та өөрийнхөө 100 саяар худалдаж авсан байраа мөнгөний яаралтай хэрэгтэй үед 90, 80 саяд бууруулан зарах ямар ч бололцоогүй болсон. Ашиглахаа байсан хуучин эд хөрөнгөө зарж эргэлтэд оруулъя гэхээр Улсын бүртгэл нь өндөр үнээр зараагүй учир бүртгэж авахгүй байна. 

Татвар авах зорилгоор хүний эрхийг зөрчиж байна. Өөрийнхөө өмчийг хүн хэдээр ч зарж болно. Үнэгүй ч өгч болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн бичигт өдөрт өмчөө зарах хүсэлтэй 80-90 хүний өргөдлийг буцаадаг гэсэн байна. Уг шийдвэрийн улмаас хүмүүс хууль бус хуурамч гэрээ хийж байна. Эдийн засгийн эргэлтийг ч боомилж байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав