АНУ-д болсон Countre strike-2 (CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын "The MongolZ" баг Ази тивээс анх удаа дэд аварга болсон амжилтыг үзүүлсэн. Тус багийн тамирчидтай УИХ-ын гишүүн П.Сайнзориг уулзаж, санал бодлыг нь сонсжээ.
"The MongolZ" багийн тамирчид татварын бодлогоор дэмжиж өгөхийг И спортын холбоогоо төлөөлөн илэрхийлсэн байна. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуульд ААН-ийн орлогын албан татвараас нийгмийн хариуцлагын хүрээнд спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх боломж байдаг. Гэвч И спортын төрлийг хуульд тусгаагүй юм байна. Тиймээс хууль санаачлагчийн хувьд энэ асуудлыг судалж, хуульчилж өгөхийг хүслээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг хувьд тамирчдын тавьж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой талаар судалж, үр дүн гаргахын төлөө ажиллахаа илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!