“Зөв статус финанс”, “Монголиа импакт финанс” банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэж, хамтарсан санхүүжилт хийлээ.
Монгол Улсын санхүүгийн салбарт 2017 оноос хойш хэрэглээний зээл давамгайлж, нэмүү өртөг, үнэ цэн бий болгох бизнесийн зээлийн эзлэх хувь хэмжээнээс даваад байгаа билээ. Энэ нь дотоодын хуримтлалыг бууруулж, цаашлаад үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулж, инфляц, ханшийн өсөлтийг өдөөх нэг хүчин зүйл болж байна.
Иймд, дотоодод нэмүү өртөг бий болгож, баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор санхүүгийн байгууллагууд нэгдэж синдикат буюу хамтарсан санхүүжилтийг олголоо. Тус санхүүжилтийг хүлээн авагч нь Монгол Улсын ногоон стандартыг хангасан зөөврийн болон амины орон сууц үйлдвэрлэгч байгууллага юм.
Банк бус санхүүгийн байгууллагууд зөвхөн хэрэглээний зээл олгодог уламжлалыг өөрчилж, цаашид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитойгоор дэмжих санхүүжилтийг олгох энэхүү шинэ жишиг үргэлжилж, улам илүү түгнэ гэдэгт итгэлтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!