Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Трансвест Монголиа ХХК гурав дахь жилдээ олон улсын “Ажиллахад таатай байгууллага”-ын нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 7
Сурталчилгаа

Трансвест Монголиа ХХК дэлхийн 97 улсад үйл ажиллагаа явуулдаг Great Place to Work байгууллагын “Ажиллахад таатай байгууллага” болох болзлыг гурав дахь жилдээ амжилттай хангаж, 2025 оны 7-р сарын 2-ны өдөр албан ёсоор Олон Улсын баталгаажуулалт бүхий “Ажиллахад таатай байгууллага” боллоо.

Судалгааны үр дүнг нийт 60 гаруй асуултын хүрээнд ажилтнуудаас асуумж авч, олон улсын судалгааны аргачлалаар дүгнэн, Монгол Улс болон Ази тивийн дундаж үзүүлэлттэй харьцуулсан байдлаар гаргадаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тайлан хүлээн авдгаараа онцлогтой.

Трансвест Монголиа ХХК нь 2009 оноос хойш Komatsu брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, сэлбэг, засвар үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ажилтнуудаасаа гадна тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд чиглэсэн хөнгөлөлт хангамжийн бодлого хэрэгжүүлж, ажилтнуудаа дэмжих, хөгжүүлэх бодлого, байгууллагын соёл болон ажиллах орчин зэргээрээ бусдаас ялгарах олон үзүүлэлтийг 16 жилийн хугацаанд бүтээж чадсан бөгөөд үүгээрээ олон улсын жишиг Ажиллахад таатай байгууллагын нэг болж байгаа юм.

Компанийн вэб сайт: www.transwest.mn

Facebook page: Talents at Transwest Mongolia LLC

зураг
 
зураг
 
зураг
 

/2025 оны Great Place to Work зургуудаас/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.