ТАНИЛЦ: Монгол Улсын 2024 оны ТОП-100 ААН ба онцлох үзүүлэлтүүд
Монгол Улсын 2024 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа. ААН-үүдийг дараах шалгуур үзүүлэлтүүдээр эрэмбэлэн шалгаруулдаг:
- Борлуулалтын орлого
- Төлсөн татварын дүн
- Даатгуулагчийн тоо
- Ашгийн хэмжээ
- Хөрөнгийн хэмжээ
Монгол улс 2024 онд 27.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 7.64 их наяд буюу 28 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний (80 их наяд) 69%-ийг (54.9 их наяд) эдгээр аж ахуйн нэгж бүрдүүлсэн байна. ТОП-100 аж ахуйн нэгжид манай улсын нийт ажиллагсдын 6.5 хувь буюу 87.5 мянган хүн ажилладаг гэж мэдээллээ.
Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Доорх хүснэгтийн КОМПАНИ дээр дарж ААН-үүдийг үсгийн дарааллаар харах,
ӨӨРЧЛӨЛТ дээр дарж хамгийн олон байраар урагшилсан/ухарсан ААН-үүдийг харах боломжтой.
Монгол Улсын 2024 оны ТОП 100 ААН
Нийт ААН-ийн 86 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол 14 нь хувьцаат компани (ХК) байна. Түүнчлэн эдгээр ААН-ийн 27 нь гадаадын хөрөнгө оруулалттай гэжээ.
Үзүүлэлт тус бүрд тэргүүлсэн 10 ААН
Уг жагсаалтад багтсан компаниудыг толгой компаниар нь авч үзвэл:
- М СИ ЭС групп - 11
- Шунхлай групп - 7
- Монголын Алт (МАК) - 3
- Таван Богд групп - 5
- Макс групп - 3
- Петровис ойл ХХК - 2
- Премиум групп - 2
- Монос групп - 2
Аж ахуйн нэгжийн байршлаар нь авч үзвэл:
- Улаанбаатар-64
- Өмнөговь-24
- Сэлэнгэ-3
- Дорноговь-2
- Ховд-2
- Дархан-Уул-1
- Дорнод-1
- Завхан-1
- Сүхбаатар-1
- Говь-Алтай-1
TOP-100 ААН-үүдийг салбараар нь авч үзвэл
График #1: ААН-үүдийг салбараар нь бүлэглэн үзүүлэлт тус бүр дахь жинг харуулав. (графикт хасах дүнтэй утгыг 0 гэж тооцон харуулсан болно)
ТОП-100 компанийн жагсаалтад уул, уурхайн компаниуд борлуулалт, татвар, ажиллагсдын тоогоор тэргүүлж байгаа бол санхүү, даатгалын салбар ашиг, хөрөнгөөрөө манлайлж байгаа нь илхэн харагдана.
Гол МАКРО үзүүлэлтүүд
2024 онд ТОП-100 борлуулалтын орлого ДНБ-д эзлэх хувиараа буурсан ч тоон дүнгээрээ 50.4 их наяд.төгрөгөөс 54.9 болж 9% өссөн бол төвлөрүүлсэн нийт татвар нь мөн 22% өсөж 7.64 их наяд.төг болсон байна.
| Үзүүлэлтүүд | 2021 | 2022 | 2023 | 2024 |
|---|---|---|---|---|
| ДНБ (оны үнээр, их наяд.төг) | 43.0 | 52.9 | 68.9 | 80 |
| ТОП100 борлуулалтын орлого (их наяд.төг) | 35.4 | 38.4 | 50.4 | 54.9 |
| ДНБ-д эзлэх хувь, % | 82% | 74% | 73% | 69% |
| Нийт татварын орлого (их наяд.төг) | 11.3 | 15.6 | 21.5 | 27.4 |
| ТОП100 татвар (их наяд.төг) | 5.1 | 4.3 | 6.29 | 7.64 |
| Нийт татварын орлогод эзлэх хувь, % | 45% | 28% | 29% | 28% |
| Нийт ажиллагчдын тоо (мян.хүн) | 1,127 | 1,158 | 1,197 | 1,356 |
| ТОП100 ажиллагчдын тоо (мян.хүн) | 99.0 | 71.2 | 83.7 | 87.5 |
| Нийт ажиллагчдын тоонд эзлэх хувь, % | 8.8% | 6.2% | 7% | 6.5% |
Монгол Улсын 2024 оны ТОП-100 ААН
(байр, лого)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
