2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-аас танилцууллаа.
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гаргах ажлын хэсгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “Ажлын хэсгийн байгуулах тухай” А/197 дугаар тушаалаар байгуулан, батлагдсан шалгуурын дагуу жагсаалтад орох байгууллагын материалыг 2025 оны 06 дугаар сарын 03-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авч үнэлгээ хийн, шалгуур хангасан амралтын 31 байгууллага, сувиллын 24 байгууллага, нийт 55 байгууллагатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах тухай” А/233 дугаар тушаалаар гэрээ байгуулан, 2025 онд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүллээ.
Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!