Үерийн эрсдэл маш их болон их түвшинд үнэлэгдсэн 49 суманд 137,740 өрх амьдарч байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын Эрсдэлийн удирдлагын газраас үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийжээ.

Ингэхэд 21 аймгаас

  • Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд,
  • Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй,
  • Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна.

Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна.

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас их эрсдэлтэй гурав, дунд эрсдэлтэй 16, бага эрсдэлтэй хоёр аймаг байгаа бол 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна.
зураг
 

Харин үерийн эрсдэлтэй “маш их буюу их” түвшинд байгаа 49 сумын 137,740 өрх айл үерт өртөх эрсдэлтэйг тооцооллоо.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1,212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Сүүлийн жилүүдэд үерийн аюул болон усны осолд өртөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох тохиолдол өсөж байгаатай холбогдуулан гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг