Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь" сэдэвт дээд түвшний бодлогын хэлэлцээр болно

ikon.mn
2025 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шангри-Ла зочид буудалд

"Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь" (Fostering an AI-enabled Higher Education Ecosystem) сэдэвт дээд түвшний бодлогын яриа хэлэлцээрийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв (UNESCO ICHEI), ШУТИС болон China Pocy Групп хамтран зохион байгуулна.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

12:30-16:30 цагт Байнгын хороод хуралдана.

Чингис хаан музейд

10:00-13:00 цагт "ХАРХОРУМ-2025" олон улсын кино наадмын хүрээнд Монгол кино төслүүдийг олон улсын продюсер, хөрөнгө оруулагчдад танилцуулах "Mongolian Film Pitch Session" арга хэмжээ зохион байгуулна.

ОБЕГ-т

11:00 цагт Ой, хээрийн түймэр болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

ШШГЕГ-ын байранд

11:00 цагт Олон овоот гоулд ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

14:00 цагт ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100% хөрөнгө оруулалттай ТТЖВСиӨү ХХК-ийн ажилчид хүний эрх зөрчигдөж байгаа болон цалин хөлсөө хуулийн дагуу бодохгүй байгаа асуудлаар өлсгөлөн зарлаж буй талаар мэдээлэл хийнэ.