Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-д зориулсан 256 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Булган Хан" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Нью Майнд группийн бөх улсын начин Д.Амарсайхан найм давж түрүүллээ. Харин Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Даян" дэвжээ, Тэргэн Нуур ХХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба долоо давж үзүүрлэв.
Тэгвэл их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, "Булган Хан" дэвжээний бөх улсын М.Өсөхбаяр нар шалгарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!