Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

3х3 ДАШТ: Монгол Улсын эмэгтэй шигшээ баг МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:46 2025/06/29

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө Нидерландын багийн эсрэг тоглож, 15:9 онооны харьцаатай хожигдлоо.

Ингэснээр эмэгтэй шигшээ баг дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болж байна. Түүнчлэн манай улс Олимпын төрлийн багийн тэмцээний ДАШТ-ээс анх удаа медаль хүртэж буй нь энэ юм.

17:56 2025/06/29

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Улаанбаатар хотод болж байгаа билээ. 

Манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид өчигдөр шөвгийн наймд АНУ-ын шигшээ багийг хожсон. Тэгвэл өнөөдөр тус тэмцээний шөвгийн дөрөвт Польшийн шигшээ багийн эсрэг тоглож, 18:17 онооны харьцаатай хожлоо. Нэмэлт үед Б.Ариунцэцэг хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр багтаа хожил авч ирэв.

Ингэснээр Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Нидерландын багийн эсрэг ДАШТ-ий аваргын төлөө тоглохоор болж байна. Аваргын төлөөх тоглолт өнөө орой 20:00 цагт Төв талбайд болно.

Польшийн багийн хувьд ДАШТ-д дөрвөн удаа оролцохдоо анх удаа шөвгийн дөрөвт шалгарлаа. 