Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт зохион байгуулж буй юм.
Очирваань бурхан нь монголчуудыг даасан ядам, номын сахиус бөгөөд энэхүү ёслол нь шашны нууц тарнийн зан үйлд хамаардаг.
Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл Очирваань бурхныг монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурхны шашинд үздэг ажээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!