Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Долдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ болон БАЙ ШАГНАЛ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд долдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарь болон бай шагналыг танилцуулж байна.

  • Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн барилдаан, Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • Долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмын бөхийн барилдаан ба Улсын баяр наадамд шөвгөрсөн Улсын цолтой бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа. Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт
  • Долоодугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 128 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт
  • Долоодугаар сарын 26-27-нд Арвайхээр хотод Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) .
  • Долоодугаар сарын 29-30-нд Улаангом хотод Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр)