"Улсын хэмжээнд 134 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хүргэлээ. 

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэлэхдээ "Улсын хэмжээнд 2025 он гарсаар

  • 12 аймгийн 64 сум
  • нийслэлийн гурван дүүрэгт нийт 134 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн.

Дээрх тоон мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал гал түймэр 46.2 хувиар өссөн дүнтэй байна.

Өчигдөр мэдээлэл хийх үед 128 түймэр бүртгэгдсэн байсан бол сүүлийн 24 цагт зургаан түймэр нэмж бүртгэгдлээ. 

  • Хэнтий аймгийн Батширээт суманд хоёр
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хоёр
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Булганы Бугат суманд тус бүр нэг ой хээрийн түймэр гарсан. 

Бүртгэгдсэн нийт 134 удаагийн түймрийг аймаг орон нутгаар нь авч үзвэл хамгийн их нь Сэлэнгэ аймагт буюу нийт 39 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна.

Дээрх бүх ой хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийтдээ 649,921 га талбай өртжээ.

Гал түймэрт айлын гэр, байшин, хашаа саравч, хураалттай байсан өвс шатаж, урьдчилсан байдлаар зургаан тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, тусгай хамгаалалтын газар, аймаг  орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 7,041 алба хаагч давхардсан тоогоор ажиллав" гэлээ. 

"Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суман дахь ойн түймрийг бүрэн унтраасан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Идэвхтэй байгаа түймрүүдээс Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суман дахь ойн түймрийг бүрэн унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан долоон ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа. 

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан найман түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, тус аймгийн Засаг даргын шийдвэрээр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд ажиллаж байгаа.

Анхааруулж хэлэхэд зургаадугаар сарын 28, 29-нд Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох талаарх цаг уурын урьдчилсан мэдээ байна.

Их хэмжээний бороо орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй гэдэг урьдчилсан мэдээ байгаа учраас энэ бүс нутагт байгаа иргэд, ААН, байгууллагууд мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулъя" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.179] 2025/6/29
Наад түймэр тавиад байгаа хулгайчуудаа мэргэн буудагчдаар устгуулахгүй бол үхэр монгол малнууд хэзээ ч өөрсдөө ойлгож өмхий хятад тамхи,шүдэнзнээс гарах түймэр багасахгүй шүү. Орос шүдэнз өөрөө унтарчихдаг байсан бол үхэж далд орсон ардчиллын гайгаар удаан хугацаанд уугиад бүрэн унтардаггүй хятад шүдэнз хор ихтэй хятад тамхи орж ирснээр түймэр эрс ихэссэн.Энэ ялыг ардчилсан намын үхээрүүдтэй ял тооцож бүгдийг нь хядах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [81.106.7.7] 2025/6/27
ӨДӨР АЛГАСАХГУЙ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙХ ЮМ УУ ???
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.47] 2025/6/27
МАНин дарга нар чинь нуатайгаа нисдэг тэргээр гал унтраагаад яваад байгаа юм бишүү псдаа.
5 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [51.178.136.237] 2025/6/27
За энэ нөхөр худлаа шүү!!! өөрсдөө түймэр албаар гаргаж хүмүүсийг бэлчээргүй малгүй болгох хорт бодлого явагдаж байгаа шүү 👹
0 | 0 Хариулах