Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АНУ, Швейцарын эрэгтэй шигшээ баг хэсгээ тэргүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) дөрөв дэх өдрөө үргэлжилж буй.

Өчигдөр эрэгтэйчүүдийн "B", "D" хэсэг, эмэгтэйчүүдийн "A", "C" хэсгийн тоглолтууд дуусаж, хэсгээ тэргүүлсэн багууд тодорлоо. Монголын эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт орсон бөгөөд дөрөв дараалан хожигдсоноор хэсэгтээ сүүлийн байранд оров.

Манай залуус хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хүн дутуу өрсөлдсөн. Тодруулбал Э.Дөлгөөн гэмтлийн улмаас тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсноор Монтенегро, Японы багийн эсрэг сэлгээгүй тоглосон юм.

Улмаар Монтенегрод 15:18-аар, Японы шигшээд 20:21-ээр дийлдсэнээр ДАШТ-ээ өндөрлүүллээ.

Энэ хэсгээс АНУ-ын шигшээ баг дөрөв дараалан хожихдоо 84 оноо авснаар тэргүүлж, Латвийн баг хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан байна.

Түүнчлэн "D" хэсгийг Швейцар тэргүүлж, Нидерланд удаалав.

Хэсгээ тэргүүлсэн багууд шууд шөвгийн наймд өрсөлдөх тийзээ авч байгаа бол хоёрдугаар байр эзэлсэн багууд "A" болон "C" хэсгийн III байр эзэлсэн багуудтай нэмэлт тоглолт хийх юм.

"B" болон "D" хэсгийн III байр эзэлсэн Япон, Испанийн шигшээ баг нэмэлт эрхийн төлөө нөгөө хэсгийнхээ дэд байр эзэлсэн багтай шөвгийн наймын төлөө өрсөлдөхөөр болов.

Эмэгтэйчүүдийн "A" болон "C" хэсгийг Австрали, Франц тэргүүллээ. Түүнчлэн Польш, Унгарын баг хэсэгтээ дэд байр эзэлсэн бол дэлхийн чансааг тэргүүлж буй БНХАУ болон Канад дөнгөж III байраар нэмэлт эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.

Өнөөдөр "D" хэсэгт Монголын эмэгтэй шигшээ баг Герман (18:00 цаг), Украин (20:15 цаг) өрсөлдөнө.

ФОТО 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг