Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хар тамхитай тэмцэх" дэлхийн өдрөөр залууст хандан уриалга гаргаж, манай улсын нөхцөл байдлын талаар мэдээлнэ

ikon.mn
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монголын үндэсний номын сангийн шинэ байранд

09:00 цагт Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Шангрилла зочид буудлын Ballroom танхимд

09:00 цагт Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хурал болно.

Блю Скай зочид буудалд

09:00-15:00 цагт Стандарт, хэмжил зүйн газар болон Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх (ITDM) төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдана.

ОБЕГ-т

10:30 цагт Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт "Хар тамхитай тэмцэх" дэлхийн өдрөөр “Ирмэг дээр” төслийн ерөнхий зөвлөх, сэтгэл засалч, донтох эмгэг судлаач Ж.Гантулга, МЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн А.Нямаа, тусгай эффектийн нүүр хувиргагч, Сити их сургуулийн багш Г.Хос-Эрдэнэ, СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын клиникийн сэтгэл зүйч Ч.Энхчимэг нар залууст хандан уриалга гаргаж, дэлхийд болон манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хийнэ.

Blue Sky зочид буудлын Эмералд танхимд

11:00 цагт "Pluma" мэдээллийн цогц системийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт “Хархорин-2025” кино наадмын талаар кино наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн хурал зохион байгуулна.

Гадаад харилцааны яаманд

11:30 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеуын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ, хамтарсан мэдэгдэл хийнэ.