ГХЯ: ОХУ-ын хилээр нэвтрэх иргэд урьдчилсан бүртгэлийг “RuID” гар утасны программ ашиглан хийж, QR код авах шаардлагатай

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх визгүй зорчих гадаадын иргэд өөрийн биометрийн мэдээллийг өгөх шаардлагатай болсон.

Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхээс хамгийн багадаа 3 хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай ба яаралтай тохиолдолд /жишээлбэл, төрөл төрөгсөд нь өвдсөн, нас барсан зэрэг/ хил нэвтрэхээс 4 цагийн өмнө богино хугацаанд хүсэлт гаргахыг зөвшөөрөхөөр зохицуулжээ.

Иргэд нэвтрэх урьдчилсан бүртгэлийг “RuID” гар утасны программ ашиглан хийж, QR код авах шаардлагатай бөгөөд QR кодыг үүсгэхийн тулд гадаад улсын иргэн “Госуслуги RuID” программаар хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулж, тус улсад байх хугацааг оруулна.

Хэрэв гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах шаардлагатай болох юм.

ОХУ-д нэвтрэх QR кодыг хэрхэн авах вэ?

  • “RuID” гар утасны программд бүртгүүлнэ. https://www.gosuslugi.ru/landing/new_entry_rules
  • Хувийн дэлгэрэнгүй мэдээллээ бөглөн оруулж, өөрийн зургийг байршуулна.
  • ОХУ-д оршин суух зорилго, байх хугацааг агуулсан цахим мэдүүлгийг тус улсад зорчихоос хамгийн багадаа 72 цагийн өмнө бөглөж, хариу авна.
  • Бүртгэл хийгдсэний дараа QR код үүснэ.
  • ОХУ-ын хилийн боомт дээр QR код болон гадаад паспортын хамтаар шалгуулна.
  • ОХУ-ын хилийн боомтоор нэвтрэх үед биометрийн /зураг, гар, хурууны хээ авна/ процедурт хамрагдана.
  • ОХУ-ын хилээр нэвтрэн орсны дараа 10 хоногийн дотор банкан дээр биеэр очин биометрийн өгөгдлөө баталгаажуулах шаардлагатай. /Энэхүү баталгаажуулалтыг хийлгэснээр ОХУ-д сим карт худалдан авах, RuID гар утасны программд буй үйлчилгээг авах зэрэг боломж нээгдэнэ/.

Тухайн туршилтаас дараах иргэд чөлөөлөгдөнө. Үүнд:

  • Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэд;
  • Гадаад улсаас ОХУ-д суух Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн болон ажилтан, тэдгээрийн гэр бүл;
  • ОХУ-ын Засгийн газартай тус улсын нутаг дэвсгэрт оршин суух хэлэлцээр байгуулсан олон улсын байгууллагын албан тушаалтан, түүний гэр бүл;
  • Албан ажлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх, эсхүл гарах олон улсын байгууллагын албан тушаалтан;
  • Албан зорилгоор, эсхүл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ОХУ-д зорчих дипломат, эсхүл албан паспорттой виз авсан иргэн болон түүний гэр бүл;
  • Дипломат, эсхүл албан ангиллын визтэй гадаадын иргэн түүний гэр бүл;
  • 6 нас хүрээгүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн.

Бусад анхаарах асуудал:

  • Программын тусламжтайгаар цахимаар хүсэлт гарган бүртгүүлж, QR код хүлээн авснаар ОХУ-д нэвтрэх 100 хувийн баталгаа болохгүй.
  • Хэрэв гадаад улсын иргэн “Госуслуги RuID”-ээр дамжуулан урьдчилсан цахим хүсэлт гаргаагүй, QR код аваагүй бол ОХУ-д нэвтрүүлэхгүй. Мөн тус программаар ОХУ-д нэвтрэхийг хориглосон тохиолдолд мөн адил нэвтрүүлэхгүй.
  • Хэрэв биометрийн өгөгдөл таарахгүй бол хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно. Хэрэв хүсэлт гаргасан гадаадын иргэн нь хяналтад байгаа этгээдийн жагсаалт, бүртгэлд байгаа, эсхүл нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэлд өмнө нь холбогдож байсан бол түүнийг ОХУ-д нэвтрүүлэхгүй зэргийг анхаарна уу.

 

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол иргэд бас хариу [202.179.27.113] 2025/6/28
Манай хэдэн малууд хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй новшнууд. App ашиглан оросуудыг чангалахын оронд номхой үхэр монголчууд царай гаргах хувь тавилантай малууд хойно.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.191] 2025/6/26
Яанаа одоо тийшээ явдаг тэнэг гэж байхуу?!!
1 | 2 Хариулах
Зочин [59.153.114.107] 2025/6/26
ӨМХИЙ МОНГОЛЧУУДЫГ АПП ДЭЭРЭЭ ШУУД БЛОК ШАА ГЭЭД УЛАМЖИЛНАА. ГАЙ Л БОЛНУУ ГЭХЭЭС НЭМЭР БОЛОХГҮЙ
0 | 0 Хариулах
Хүн [103.229.120.147] 2025/6/26
Бил яг адилхан арга хэмжээ авах ёстой. Муу новшнуудыг гэртээ орогнуулж, түр зуур амьдрах зөвшөөрөл арай дэндүү хурдан олгож бна. Удахгүй энд бөөн бөөнөөрөө цугларчихсан "бид нарыг гомдоогод бна, ирж авраарай" гэж путинаа дуудна шүү.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.119.36] 2025/6/26
Оростой эргээд визтэй болсон нь дээр юм биш үү, манайхан ямар тийшээ нэг их явах ч биш, харин баахан доншууч оросууд л ирж хот, хөдөөгүй чөлөөтэй тэнэж байх шиг, ГХЯ-хан нэг юм бодмоор
2 | 1 Хариулах
Зочин [66.181.189.149] 2025/6/26
ояачууд очвол шууд фронт руу ачигдана Ояачууд алтан москва явахгүй
0 | 1 Хариулах
Зочин [103.57.95.233] 2025/6/26
Манайх ч апп гаргах хэрэгтэй шүү. Манайх илүү хялбар,ухаалаг AIтай, олон хэлээр нэвтэрч харилцаж болдог, оросынхыг бут цохисон апп хийх хэрэгтэй.Харилцан визгүй зорчино гэж гэрээ нтр байгуулаа биздээ. Энэ бол яг нөгөө манай бараанд оногдуулдаг өндөр татвар шиг. АППаар дамжуулсан виз. Адилхан байх хэрэгтэй шүү Гадаад яамныхаан
2 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/6/26
одоо л дайнтай байгаа болохоос, орос хүүхэн, орос хоол гоё шдэ
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2025/6/26
орос хоол гоё гэхээр чи ч өлсгөлөн орк байнашүү
1 | 2 Хариулах
Нохой долоо [59.153.87.51] 2025/6/25
Эргүүлээд тэднийг визтэй болгоё
4 | 1 Хариулах
Зочин [85.70.46.107] 2025/6/25
tiishee yamar heregtei gej ochih um. manaihan eersdee ochij deerelhuuleed l. ternii orond emned hersh ruugee mereeree yavj bhguia yu yadaj hool saitai
3 | 1 Хариулах
Zochin [133.200.196.1] 2025/6/25
Uu tegeed manaihan muu sanaatai, bugd oros yavahaa boliod vietnamiin arlaa hugjuulne bh
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.221] 2025/6/25
Лаларын Псда шиг улс руу хэн явдагын хөөрөөд шаагаад 😆😆😆
9 | 1 Хариулах
Зочин [103.168.34.129] 2025/6/26
Орос ах гээд үхчих гээд шаагилдаад байдаг оркууд өөрсдөө орос руу огт зүглэхгүй байгаа юм даа
4 | 1 Хариулах
dff [103.168.34.86] 2025/6/25
РАВДАН нутаг руу гаа марш. Тэнд Украины фронтод очиж дроны цохилтод ор
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.217] 2025/6/25
Манай орZ шүтэгчид алуулна гэж айгаад тоож явахгүй.
7 | 0 Хариулах
Зочин [203.23.49.191] 2025/6/25
Манай муу "ороз шүтдэг, орос ахтай" ояа мояа нар хүртэл тоож орос руу зүглэхгүй байхад журам энэ тэрүүд яаж ч гарч байсан падлийгүй биз?
5 | 1 Хариулах
Зочин [59.153.113.160] 2025/6/25
Яг очиж харагдаач, аялвал цаашлаад ядахдаа Прага орно шд, ийшээ явж үлийгээ хийхэв дээ. Одоо улам багассан статистик гарах юм байна л даа, хахаха
10 | 1 Хариулах
Зочин [103.229.122.94] 2025/6/25
хил залгаа нутгийн иргэд өдөр бүр хойшоо гарна бодвол тэгүүлэхгүй болж байна. гарах гэж бас нэлээн дарамтлуулна аа.
0 | 4 Хариулах
Б [103.212.162.36] 2025/6/25
Чамайг яваад аль гэж хэн гуйгаа вээ сдаа. Явах хүмүүст нь хамааралтай мэдээлэл бна малаа
3 | 6 Хариулах
Зочин [202.9.46.47] 2025/6/25
Гуйсан ч явахгүй. Одоо амиа хорлох гээгүй л бол энэ новшийн улс руу хэн ч явахгүй
9 | 2 Хариулах
Б [103.212.162.36] 2025/6/25
Явах зардал нь ч байхгүы сда яваадихэрэггүй хахаха
4 | 4
Зочин [103.212.119.36] 2025/6/25
Одоо хэн яах гэж орос руу явах юм бэ, яс юман дээрээ ояа нар нь ч өөрсдөө явахгүй ш дээ
11 | 1 Хариулах
Зочин [103.229.122.94] 2025/6/25
сая баахан хөдөөний хүүхдүүдийг алтай, чит мит гээд дээд сургуульдаа аваад байна ш дээ
1 | 3 Хариулах
Зочин [59.153.114.107] 2025/6/26
ЧАМ ШИГ ЛАЛРУУД ХОЙШОО ХИЛ ГАРЖ ГУЙЛГА ГУЙДАГ Л ЮМ БИЛЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.94] 2025/6/25
за за нөгөө глобал молбал гээд хошхирдог ч худлаа боллоо. нөгөө авилгагчдын байр сав ч будаа тэнд
0 | 0 Хариулах