Ж.Чинбүрэн: Вакцины эсрэг худал мэдээлэл тарааж байгаа асуудалд цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран хатуу арга хэмжээ авна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын өмнөх хуралдаануудаар улаанбурхан өвчний тархалтын талаар нэлээн ярьсан. Өнгөрсөн долоо хоногт 8,160 орчим хүн халдвартай байсан бол ердөө долоо хоногийн дотор 1,500-гаар нэмэгдсэн. Харин эндэгдэл байхгүй байгаа нь сайн мэдээ юм. Улаанбурхан өвчний халдварыг хумих, вакцинжуулах зэрэгт зарцуулах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.

Ингэснээр бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг хоёр үе шаттайгаар нөхөн вакцинжуулна. Голомтод өртсөн хүмүүст яаралтайгаар наснаас үл хамааран вакцин хийнэ.

Эцэх эхчүүд хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхийг нягталж, хийлгээгүй бол дархлаажуулалтад нөхөн хамрагдаарай.

10-15 насны хүүхдүүд вакцин хийлгэсэн ч дархлаа нь суларсан байгаа учраас дахин хийлгэхэд аюултай зүйл байхгүй.

Наадмаар олуулаа цугларсан үед халдвар тарж, 10-15 хоногийн далд үеийн дараагаас буюу долдугаар сарын 20-ны орчмоос халдвар дахин нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан долдугаар сарын 10-н хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Мөн цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран вакцины эсрэг худал мэдээлэл тарааж байгаа асуудал хатуу арга хэмжээ авч, зогсоох талаар ярилцаж байгаа.

Одоогоор бид долоон сайхан хүүхдээ алдаад байна. Вакцин эсэргүүцэж мэдэмхийрээд байгаа хүмүүс хүүхдийн амь насны хариуцлагыг хүлээж чадах бол иргэдэд буруу мэдээлэл тараагаад байгаарай. Хамгаалах боломжтой зүйлийг хийлгэхгүйгээр эндэнэ гэдэг үнэхээр харамсалтай. Үүнд эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал ч байгаа. 

Одоо хэрэглэж байгаа вакциныг Монгол Улс 1973 оноос хойш хэрэглэж байна. Цар тахлын эсрэг вакцин шиг шинэ технологийнх биш. Хүний биед аюулгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.175] 2025/6/26
Эрүүл мэндийн сайд байж хууль зүйн яамны ажил хийхээ боль эм салбарт маш их бүүр их хийх ажил бна
1 | 1 Хариулах
🔪🔪🔪 [51.178.136.237] 2025/6/26
Энийг нухчих аавын хүү алга уу!!??
0 | 2 Хариулах
Зочин [73.109.136.113] 2025/6/26
Jurmed zanaa гуайг арай барахгуй байлгуй п
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.27] 2025/6/25
Заа зөө ногоон малгайтай цагаан халаадтай нөхөр гараад ирвээ, энэ л дутаж гэнэ дээ хаха🤣
3 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/6/25
Австриас худалч өвгөнийг авчирч шоронд хийвэл таарна
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.94] 2025/6/25
Маш зөв
3 | 0 Хариулах
Зочин [103.229.122.94] 2025/6/25
айлган сүрдүүлж өвчнийг дарахгүй ээ. бүртгэлээ харахаар чинь гараад ирнэ шүү дээ. хэцүүдвэл эцэг эхчүүд рүү, дарагдчихвал нь гавьяаг нь өөрсөд дээрээ авах гээд байж болохгүй. тоо баримттай гаргаад ир
2 | 1 Хариулах
Сэтгэгдэл... Сэт [151.225.24.173] 2025/6/25
yuni hudal horlogdson hohirson humuusl uneng biciz bui
0 | 0 Хариулах
Зочин [172.59.185.248] 2025/6/25
Za ashgvi de . End neg gar yawaad bdg da vaccine alaad bn gd teriig ehnii eeljiind ip haygaar haij olood shuud bvh nasaar ni horih heregtei
2 | 2 Хариулах
Зочин [103.229.122.94] 2025/6/25
тэр гар чинь өөрөө тэгээд байгаа биш ээ. ер нь бусад орнууд бас тэгээд байгаа юм аа. гэхдээ улаан бурханыхыг биш. яахав эцэг эхчүүд дэлхийн байдал хэцүүдээд янз бүрийн юмаар тарьчихна гээд айгаад байгаа тал байна. манайд эм, тарианы бизнес ямар билээ. ер нь манайд ч ковидын үеэр эвгүй эвгүй чадарсан ш дээ
0 | 1 Хариулах
Зочин [103.229.122.94] 2025/6/25
зүгээр сургууль цэцэрлэгт ороход нь шалгаач дээ. айлгаад загнаад л явах юм.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.63] 2025/6/25
Тэнэг
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.63] 2025/6/25
Нуршаад юу гэх үү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.63] 2025/6/25
Бурхан таны дотор буй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.63] 2025/6/25
Ковидын үед тахал ном гарсан бол.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.122.181] 2025/6/25
Нийгмийн сүлжээ ийм хортой Юм мэдэхгүй байж дураараа бурахаа болимоороо
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.186] 2025/6/25
Маш зөв. Хэдэн авгай нар бүр дэндлээ.
7 | 3 Хариулах
Зочин [202.126.94.62] 2025/6/25
Зөв шүү! Харалган, мэдээлэл боловсрол муутай тэнэгдүүхэн хүмүүсийг хууран мэхлэж элдэв цуу яриа дэгдээдэг Уянга мэтийн хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдүүд эрсдэлд орж бна шүү дээ.
9 | 2 Хариулах
Мөнх [202.126.91.125] 2025/6/25
Хатуу арга хэмжээ авна гэчихжээ. Арга хэмжээ авах хэм хэмжээ чинь хууль, журмаар зохицуулагдана ш дээ. Сайд болонгуутай шууд захиргаадагч болчихсон түүж явна ш дээ.
3 | 7 Хариулах
Зочин [59.153.112.213] 2025/6/25
Төрөөр айлгаж бохир бизнесээ чөлөөтэй явуулж болохгүй байхоо ариун явдал биш байхоо ер нь зөв замаар явж байгаа бол юу гэж буруу ойлгох вэ олон түмэн
6 | 9 Хариулах
19 [103.145.234.32] 2025/6/25
Уянга -аас эхтэй шүү
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.2] 2025/6/25
Австрид байдаг нэг лалар өвгөнийг баривчилж авч ир
7 | 2 Хариулах
Зочин [73.109.136.113] 2025/6/26
Сэтгэцийн овчтэй хунийг мороор нь хая
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.178] 2025/6/25
Хүүхдүүдийн амь нас боловсролгүй авгай нарын тоглоом биш
15 | 5 Хариулах
Зочин [172.59.185.248] 2025/6/25
👍
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.50] 2025/6/25
Маш зөв
11 | 4 Хариулах
иргэн [202.131.232.74] 2025/6/25
чи зүгээр зайлаарай, Монголын төрд чи хэрэггүй.
5 | 11 Хариулах
Зочин [202.126.88.71] 2025/6/25
За хувцасаа бэлд
3 | 1 Хариулах
иргэн [202.131.232.74] 2025/6/25
Чи зүгээр зайлаарай, Монголын төрд чи хэрэггүй
0 | 4 Хариулах