Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар Их тэнгэр цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.
Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистаны “Ногоон орон зай” төслийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцов.
Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!