Барилга, зам, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн дэвшилтэт техник, технологийн цогц шийдлийг тасралтгүй санал болгож, харилцагчийн бизнесийн тасралтгүй ажиллагааг ханган ажилладаг Юнитра компани нь энэ удаад “Усыг удирдах ухаалаг шийдэл Tsurumi” хэлэлцүүлгийг 2025 оны 06 сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн зорилго:
- Уул уурхай, үйлдвэрлэлийн, үерийн бохир усны системийг сайжруулах дэвшилтэт шийдлүүдийг танилцуулах;
- Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалахад бодит хувь нэмэр оруулах;
- Хүнд нөхцөлд ажиллахад тохиромжтой гном насосны технологийг хуваалцах;
- Салбарын мэргэжилтнүүд, хэрэглэгчдийн тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцэж, үр дүнтэй шийдэл боловсруулах орчныг бүрдүүлэх.
Tsurumi брэндийн танилцуулга:
- 1924 онд Японы Осака хотод үүсгэн байгуулагдсан гном насосны Дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч;
- Дэлхийн 45 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын брэнд
- Монгол Улсад Юнитра компани 14 дэх жилдээ албан ёсны төлөөлөгчөөр амжилттай ажиллаж байна
Юнитра – Техникийн шийдлийн тэргүүлэгч:
- Барилга, зам, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын туслах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цогцоор нь нийлүүлдэг техникийн их дэлгүүр
- Борлуулалтын дараах баталгаат үйлчилгээ, сэлбэг хангамжийн найдвартай системтэй
- Харилцагч төвтэй бодлого баримтлан, үнэ цэнийг бүтээх, итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэлийг эрхэмлэдэг
“Усыг удирдах ухаалаг шийдэл – Tsurumi” хэлэлцүүлэг нь салбарын мэргэжилтнүүдэд практикт нийцсэн технологийн шийдлийг судлах, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, харилцан туршлага солилцох үнэ цэнтэй орон зай болох юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!