М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

Энэхүү үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл бууруулдаг зэргээрээ онцлог юм. Ийнхүү байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ус, ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналыг нэг шат ахиулж чадлаа.

М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд авч хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн үзүүлэлтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-наас өндрөөр үнэлж, цаашдын урт хугацааны бодлого, зорилтуудыг нь дэмжих зорилгоор хүнсний салбарт анх удаа тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүжилтийг өнгөрсөн онд олгосон билээ. Энэхүү үйлдвэрийг тус тогтвортой санхүүжилтийн хүрээнд бүтээн байгуулсан юм.

зураг
 

Үйлдвэрийн нээлтийн үеэр ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач “Хөгжлийг дэмжих зорилготой, өндөр шалгууртай ЕСБХБ санхүүгийн байгууллагын шаардлагуудад М-Си-Эс Кока-Кола компанийн үйл ажиллагаа амжилттай нийцэж 51.6 сая ам.долларын санхүүжилт авсан. Ийм зээл авахын тулд компанид хоёр чухал зүйл хэрэгтэй. Үүний нэг нь компанийн удирдлага нь тогтвортой хөгжил рүү чиглэсэн жинхэнэ зорилго, амлалттай байх ёстой. М-Си-Эс Кока-Кола компани энэ бүх шаардлагад бүрэн нийцэж байсан” хэмээн онцолсон юм.

зураг
 

Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Дэвшилтэт технологид суурилсан тус үйлдвэр нь дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагдаж буй олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж эхлэхээс гадна цай, жүүсний импортыг орлохуйц түвшинд хүрэх боломж бүрдэж байна” гэсэн юм.

Асептик савлагааны онцлог нь цай, жимсний шүүсний байгалийн амтыг илүү сайн хадгалах боломж олгодог тул хэрэглэгчдэд шинэлэг, сэргэг бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
60
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.