МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ

ikon.mn
2025 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2025 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлийн хуваарьт шууд нислэг эхлүүлнэ.

Шанхай хот руу шууд нислэгтэй болсноор Монгол, Хятадын хоорондын аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, зорчигчдын зорчих нөхцөл илүү хялбар болж байгаа нь онцлох ач холбогдолтой бөгөөд Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох Шанхай хот нь Монголын иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд стратегийн чухал чиглэл юм.

МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ шат дараатай өргөтгөж байгаа бөгөөд Шанхайн чиглэл нь зорчигчдод ая тухтай, найдвартай, шууд нислэгээр үйлчлүүлэх шинэ боломжийг нээж байна.

Нислэгийн дэлгэрэнгүй хуваарь болон тасалбарын талаарх мэдээллийг www.miat.com, албан ёсны Facebook хуудас MIAT Mongolian Airlines, тасалбар түгээврийн төвүүд, болон 11-333-999 лавлах утсаар авч болно.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ГГГ [66.181.182.215] 2025/6/25
Аймар үнэтэй байна. Тэрний оронд автобус юмуу машинаар Замын үүд Эрээн ороод цаашаа Шанхай нисвэл 2.5 дахин хямд байна. Үнэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.111] 2025/6/26
яахав ажилгүй цаг завтай хүнд бол газраар явах мэдээж хямд төсөр шүү дээ, ажилтай бизнес эрхэлдэг хүнд бол газраар явж түмэн зовлон туулснаас агаараар явсан нь дээр. ер нь бол цаг хугацаа мөнгөнөөс илүү үнэтэй шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.27] 2025/6/25
tur zuur uu ? baingiin uu ?
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.221] 2025/6/25
Муухай шөнийн нислэгээ болиочээ хүн явахгүй юм хийгээд байхын
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.107] 2025/6/25
ШӨНӨ НИСЧЭХЭЭР ЯАГААД БАЙНА ХААНТААН ?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.102] 2025/6/25
Zunii 2 hon sar gedgee bicheech
1 | 0 Хариулах