Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, санаачилгатай ажиллахыг гадаад улсад суугаа Элчин сайд нарт үүрэг болгов

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийв.

Уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцлоо.  

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсын харилцааны нөхцөл байдлаас үүдсэн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд санал санаачилгатай ажиллахыг нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгов. 

Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулах, тэнцвэртэй харилцах, байр сууриа хадгалах, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа. 

Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, төрийн бүтцийг цомхон, зохистой, уялдаа холбоотой, илүү хариуцлагатай болгохыг зорьж байгааг, энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт гэдгийг, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар хэлэлцэж буйг тэмдэглэлээ.

Улс орны оршин тогтнох үндсийг бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай гадаад орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч, гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд, ээлжид дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Ерөнхий сайд уулзсан байна.

Төрийн гадаад бодлогын залгамжийг хангаж ажиллахын зэрэгцээ экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн гадаад таатай орчныг бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд дипломат төлөөлөгчийн газрууд онцгой анхаарч, санаачилгатай, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Тэдний тавьсан санал, санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.

Мөн гадаад бодлого, үйл ажиллагааг эмх цэгцтэй, үр дүнтэй явуулахад гадаад бодлогын нэгдмэл байдал чухал гэдгийг онцлоод тус салбарт нэг цонхны зарчмыг баримталж, Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалт, бодлогын баримт бичиг, зөвлөмжүүдийг чанд мөрдөхийг даалгалаа. Гадаад арга хэмжээ, уулзалт хийхдээ салбарын яамтай заавал зөвшилцөж байхыг  Засгийн газрын гишүүдэд Ерөнхий сайд мөн үүрэг болгожээ. 

Уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэр дундаа ОХУ болон БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар заавар, чиглэл авлаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.196] 2025/6/26
Зарим улсуудын визний шаардлагыг багасга, үгүй гэвэл дипломат харилцаагаа цуцал. Одоо хууль бусаар амьдраад байгаа хүмүүсээ тэндэхийн цагдаа тагнуултай хамтарч ажиллаад бүгдийг нь барьж яллах хэрэгтэй. Битгий тэгээд дээрэлхүүлээд шал арчаад бай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.62] 2025/6/25
Тэнэг удирдлага шүү. 1 гараараа ГХО-ыг урина, нөгөө гараараа хөөж явуулна. ГХОруулагчид та нарын тоглоом юмуу, ямар!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.190] 2025/6/25
Аа мэдэхгүй төр засаг нь зөвшөөрөл өгчихөөд байхад нутгийн индианууд нь хөөгөөд явуулчихдаг улсад гадныхан ирэх үү?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.17] 2025/6/25
Тэр элчингийн үүрэг биш.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.117] 2025/6/25
Одоо Монголчуудыг дэлхийн тавцанд ямар найдваргүй түнш гэдгийг мэддэг болоо биз дээ. Арван хэдэн жилийн тэртээ Монголыг удахгүй Арабын Нэгдсэн Эмират Улс шиг баян болно гээд гадаадын хөрөнгө оруулагчид яаж шуурч байлаа. Тэгсэн бүгдийг нь залилж, хуурч мэхлээд, шоронгоор сүрдүүлж дээрэмдээд ард нийтээрээ хөөж явуулцгаадаг биз дээ. Одоо бол хууль бус сэдэлтэй, мөнгө угаах, авилгадах зэрэгт мэргэшсэн тийм гэмт бүлэглэлүүд л Монголд хөрөнгө оруулж чадна. Тэд Монголын эрх мэдэлтнүүд, хууль хүчнийхэнтэй яаж харьцахаа мэддэг болсон. Өөрөөр бол хууль ёсны бизнес орж ирэхэд эрсдэлтэй бас айдастай. Ядаж байхад элчингийнхэн хөрөнгө оруулалт татна гэж юу байхав дээ. Дандаа мэргэжлийн бус юмнууд байгаа биз дээ. Тамхи зөөгөөд л, наргиж цэнгэж хэвтдэг гавьяаны амралтын газар биз дээ. Захаасаа жаргал нь дэндээд завхайрч яваад эхнэрээ хүртэл шидээд алчихсан л байна. Өвчтэй гурван хүүхдээ орхиод амиа хорлох эх хүн байхгүй шүү дээ.
3 | 1 Хариулах
Ккк [66.181.189.242] 2025/6/25
Тавлаад бхйна уу
0 | 0 Хариулах
иргэн [202.9.47.23] 2025/6/25
Манай элчингийнхэн гэж эх орондоо хэрэгтэй 1- ч зүйл хийхгүй, зүгээр л амарч, зугаалж жаргасан амьтад байх юм аа.....хоолны савнууд гэж эднийг л хэлэх байх....
6 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол натурал үзэгдэл [79.117.185.154] 2025/6/25
Новш минь наад вакцин хүчилдэг бузар мулгуу үйлдлээ зогсоогоорой ухна царайтай бааснх
0 | 0 Хариулах
зочин [193.108.117.96] 2025/6/25
чи битгий вакцин хүүхдүүддээ хийлгээрэй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.21] 2025/6/25
ЭЛЧИН КОСУЛУУД ХИХ АЖИЛГҮИ ЖАРГАЦАН ЛАЛРУУД БАИДАГ АНУ БАТБАЯРЫГ ЭРГҮЛЭН ТАТАЧ
2 | 0 Хариулах
Гэрийн даалгавар [103.57.94.225] 2025/6/25
1 say dollariin horongo oruulalt tataad tuuniihee itgeliig olj chadahaas daraa daraagiin tom horongo oruulalt ehelne
3 | 0 Хариулах
МАН бол монголын №1 дайсан [66.181.160.43] 2025/6/25
хөрөнгө оруулагчдыг буутай хөөдөг псдаа. одоо ийм юм улиад яадаг юм. эхлээд наад хужаа МАН хулгайчуудаа хүн ёсонд сурга.
7 | 1 Хариулах
hytdad nuguudur [103.212.117.224] 2025/6/25
dagaar orohdoo eniig urumchigiin konzlagerd suulgaarai
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.69] 2025/6/25
ene LALLAR gadnii horongo oruulaltig hooj yavuulsan gol hun bizde. novshiin LALLAR.
2 | 0 Хариулах
Зочин [203.17.23.51] 2025/6/25
ЭНЭ СОЛОНГОС ЖУУЛЧИДЫГ БИТГИЙ ХИЛДЭЭРЭЭС ХӨӨГӨӨЧЭЭ ЖУУЛЧИД ЭРС БАГАССАН БӨӨН ЮМ БОЛООД БНШД ХҮМҮҮС ЭРС БАГАСЧИХЛАА АНХААРДАГ ХҮН БНУУ
3 | 1 Хариулах
Зочин [203.17.23.51] 2025/6/25
ЭНЭ ЖУУЛЧИД ЧИНЬ ХАТУУ ВАЛЮТ ДОЛЛАР ВОН ҮЛДЭЭГЭЭД ЯВДАГ ЮМШДЭЭ ХАЙРАН ОРЛОГО
0 | 1 Хариулах
Бодит байдал [103.168.34.54] 2025/6/25
Хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, генералууд нь, албан хаагчид нь гадаадын хөрөнгө оруулагчдыг шорондоо хорьж байгаад хөрөнгийг нь дээрэмддэг Дэлхийн цорын ганц улс бол Монгол Улс. Улсынх нь Ерөнхийлөгч гадаадын компаниас авлига аваад хувийнхаа хашаанаас олборлолт хийлгэх гэж байгаам шиг аваад ирдэг улс Дэлхийд ганцхан Монголоо, нөхөр Еөк буулаа улсад ашиггүй тул тэр компаний ажил зогсоно. Ийм л сонин улс даа.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.91.128] 2025/6/25
Төсөв танах, цомхотгол хийхийг захын хүн хийнэ.Эдийн засаг, зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татах бол улс үндэстэн өсөх, сэргэх маш том ажил.Сайханбилэг шиг Дубайд баахан хөрөнгө оруулагчдын өмнө гэрээ хийнээд ч олноороо ирэх хэцүү болсон.Ирэхээр нь хөөж туух, хулхидах,гацаах нь утгаа алдсан.Энийгээ яаралтай шийдэх хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Уншигч [103.57.95.184] 2025/6/25
Суумал бурхан шиг томилгооны юмнууд хэрэггүй, ажлаа мэддэг, бас хийж чаддаг, хөрөнгө оруулалт татдаг байх ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.219] 2025/6/25
Монгол улсад ямар ч бодлого алга аа. Гарсан сайдын амаар нэг жаахан буруу зөвгүй давхиад л. буухаар нь тэрийг нь буруу гээд л өөр тийш нь авч давхиад л.ер нь улсаа хөгжүүлье гэж биш нэг их олон авгай, залуу амраг, нялх хүүхэдтэй эрчүүд л хүүхдээ тэжээх гэсэндээ, залуу авгайдаа хаягдчихгүй гэсэндээ албан тушаалын төлөө галзуурчих гээд дайраад байх шиг байх юм. Эрдэнэ ч гэсэн би нялх нойтон хүүхэдтэй хүн гээд хэчнээн зууралдав. одоогийн сайдуудын 70% нь байгаа
3 | 0 Хариулах
hiidgee giitsen humuus [103.212.117.224] 2025/6/25
odoo yu bodhiin 7 buudliin dulmaag bodhu dubaid bgaa 2uruu bairaa bodhuu
0 | 0 Хариулах