Уншиж байна ...
Зураг
Зураг

3х3 ДАШТ: Эмэгтэй баг нэг хожил, нэг ялагдалтайгаар хэсэгтээ гуравдугаарт бичигдэж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн "A", "C" болон эмэгтэйчүүдийн "B", "D" хэсгийнхэн эхний хоёр тоглолтоо хийлээ. 

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг "D" хэсэгт Испани, Герман, Украин, Бразилын багтай оноолт таарсан билээ. Тэгвэл эхний тоглолтоо Бразилын багтай хийж, 16:14-өөр ялалт байгуулсан.

Улмаар хоёр дахь тоглолтоо Испанийн эсрэг 10:22-оор дийлдэв. 

Манай шигшээ багаас О.Хулан 4, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар тус бүр 3 оноо авчээ. Эхний хоёр тоглолтод 42 оноо цуглуулсан Испанийн баг хэсгээ тэргүүлж буй бол 39 оноотой Герман удаалж байна. Харин Монголын эмэгтэй баг 26 оноогоор гуравдугаарт жагсаж буй.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн "B", "D" болон эмэгтэйчүүдийн "A", "C" хэсгийн тоглолт болох юм. 

Тодруулбал "B" хэсэгт багтсан Монголын эрэгтэй шигшээ баг

  • 18:00 цагаас Монтенегротой, 
  • 20:15 цагаас Японы багтай өрсөлдөх юм.

Эхний хоёр тоглолтод дийлдсэн Монголын эрэгтэй шигшээ баг одоогоор 34 оноогоор хэсэгтээ дөрөвдүгээрт бичигдэж байна. Өнөөдөр болох хоёр тоглолтоос хасагдах шатанд өрсөлдөх эсэх нь тодорхой болно.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг