Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Бид 30 жилийн турш үзэгч олондоо тунгалаг сайхан өнгийг мэдрүүлж, аз жаргал, баяр баясал өгөхийг зорьсоор ирсэн"

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Камертон” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан тоглолт энэ сарын 28-нд SocialPay паркт болох гэж байна. Тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал өчигдөр Шангри-Ла төвд шинэлэг байдлаар зохион байгуулагдав.

Шинэлэг хэмээсний учир нь “Камертон”-ны 30 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд хамтлагийн түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, хөтлөгч Анхаа, “3 охин” хамтлагтай дуу хуур, халуун дулаан уур амьсгал дунд тоглолтын талаарх мэдээллээ өгсөн юм.

Тоглолтод нийт 44 дуу дуулахаар төлөвлөсөн бөгөөд өөр хамтлаг, дуучин урилгаар оролцохгүй гэдэг нь энэхүү тоглолтыг бас нэгэн онцлог болох ажээ. 

“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд: Бид 30 жил хамт байж, жинхэнэ нөхөрлөл, хөдөлмөр гэдгийг харуулсан. Дээрээс нь уран бүтээлч гэдгээ харуулсан он жилүүд байлаа. Бид үргэлж шинэлэг, чанартай уран бүтээл гаргахын төлөө зүтгэж байсан учраас биднийг маш олон хүн дэмжиж ирсэн. Тоглолтод дуулах дуунуудынхаа үгийг сошиалд тавьсан. Үзэгчдэдээ дуунуудын үгээ дахин сэргээж, цээжилж ирээрэй, нэгэн үдшийг хамт дуулж өнгөрөөе гэж хэлмээр байна.

“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар: Хүн бүрд олдоод байдаггүй боломж надад олдсон гэж боддог. Энэ хамтлагийн нэгэн хэсэг болсон нь миний хувьд гайхамшиг юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд үргэлж аз жаргалтай байсан. 30 жилийн турш хүмүүс бидний дууг сонсож, бие биеэ хайрлаж хүндэлье гэдэг үзэл санааг маань дэмжиж ирсэн нь өөрөө гайхамшиг.

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ: Өнөөдөр манай хамтлагийн болоод гэр бүлийн маань хувьд маш сайхан өдөр. Зургаадугаар сарын 24-нд манай хамтлаг 30 нас хүрч байгаа бол миний хөөрхөн шар хүү өнөөдөр 10 нас хүрч байна. Анх “Маамуу нааш ир” дууг маань сонсож, одоог хүртэл хамт байгаа сонсогч түмэндээ 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнөөдөр та нарын маань ч баяр шүү.

“Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат: Бид энэ олон жилийн хугацаанд зорилгоо болгож ирсэн зүйл бол үзэгч олондоо тунгалаг сайхан өнгийг мэдрүүлж, аз жаргал, баяр баясал өгөх юм. Яг ийм л зорилгоор тоглолтоо хүргэхийг зорьж байна. Та бүхнийгээ цаг хугацаа, орон зайгаар аялуулахыг хичээж байгаа.  

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг