Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж буй Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтан авлаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Узбекистан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хийж буй дээд түвшний айлчлал юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг