Сингапур улсын чанартай боловсролыг хамгийн боломжийн үнээр эзэмших нь
SIM-ийн олгож буй сургалтын буцалтгүй тусламж болон тэтгэлгүүд
Дээд боловсрол эзэмших хүсэлтэй байгаа ч санхүүгийн асуудлаас болж санаа зовниж байна уу? Тэгвэл танд Сингапурын Менежментийн Институтийг (SIM) санал болгож байна. Манай хамт олон чадварлаг, хөдөлмөрч оюутнууд санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үл хамааран өндөр чанарын боловсрол эзэмших эрхтэй гэсэн итгэл үнэмшил дээр тулгуурлан дараах сургалтын буцалтгүй тусламж болон тэтгэлгийг оюутнуудад санал болгож байна.
1. Тэтгэлэг: Бид таны амжилтыг үнэлнэ
SIM Global Education (SIM GE) нь оюутнуудын гаргасан ололт амжилтыг байнга үнэлж урамшуулж байдаг. Та суралцах хугацаандаа өндөр амжилт гаргаж, манлайлах чадвараа харуулж чадсан бол бид таныг тэтгэлгээр дэмжинэ. Тус тэтгэлэг маань таны хичээл зүтгэлийг үнэлээд зогсохгүй сургалтын төлбөрийн дарамтыг бууруулахад ч мөн чиглэсэн юм.
Монгол оюутнуудад зориулж зарласан дипломын ангийн тэтгэлэг нь дараах шалгууртай:
- Ахлах сургуулиа амжилттай, өндөр сурлагын дүнтэй төгссөн байх
- Манлайлал, харилцааны ур чадвар сайтай байх
2. Буцалтгүй тусламж: Шаардлагатай үед бид танд тусламжийн гараа сунгана
Бид бүх хүний санхүүгийн нөхцөл байдал харилцан адилгүй гэдгийг ойлгодог. Тийм ч учраас буцалтгүй тусламжийг хамгийн их хэрэгтэй байгаа оюутнуудад байнга олгодог. Энэ нь таны санхүүгийн дарамтыг багасгаж, сурлагадаа төвлөрөхөд тань туслах зорилготой.
Буцалтгүй тусламжийн өргөдлийг жилийн туршид тасралтгүй хүлээн авдаг ба улирал тутам шийдвэрлэдэг. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас хоцорсон тохиолдолд таны өргөдлийг дараагийн улиралд багтаан шийдвэрлэнэ.
Шалгуур:
- Бэлтгэл, диплом, бакалавр болон магистрын хөтөлбөрийн (англи хэлний Bridging/Preparatory/Certificate хөтөлбөрөөс бусад) өдрийн болон оройн ангийн оюутнуудад нээлттэй
- Оюутан аль хэдийн элсэн орж, хичээлдээ сууж эхэлсэн байх шаардлагатай
- Зөвхөн Сингапурын иргэн, байнгын оршин суугчдад биш олон улсын оюутнуудад ч нээлттэй
3. Өргөдөл хэрхэн явуулах вэ?
SIM-д санхүүгийн дэмжлэг авах үйл явц маш хялбар бөгөөд манай элсэлтийн алба баримт бичиг бүрдүүлэх, маягт бөглөх гээд алхам бүрд тань туслахад бэлэн байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
