ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/24-НД НИЙТЛЭГДСЭН
Ирэх Даваа гарагт ХӨСҮТ-ийн эцсийн зогсоолын авто замын хөдөлгөөнийг хаах үеэр нийтийн тээврийн автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд
iKon.MN
Нямьяанжугийн гудамжнаас зүүн тийш Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн/ХӨСҮТ/ эцсийн зогсоол хүртэл авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил ирэх Даваа гараг буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ.
Тус замыг 30-ны орой 23:00 цагаас хааж, долоодугаар сарын 3-ны өглөө 06:00 цагт нээх юм.
Зам хаасан үеэр Ч:80, Ч:78, Ч:41, Ч:64 чиглэлийн нийтийн тээврийн автобус доорх замналаар иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
