“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газар болон Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ГБХНХЯ) хамтран хэрэгжүүлж байна.
Энэ төсөл Европын холбооны нийгмийн хамгаалал, хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн SociEUX Plus хөтөлбөрийн санхүүгийн болон арга зүйн дэмжлэгтэйгээр энэ оны тавдугаар сараас 2026 оны тавдугаар сарын хооронд хэрэгжих аж.
Гэхдээ эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр эрсдэлтэй салбаруудад ажиллах хүчний эрэлт өсөх хандлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах зорилтыг дэвшүүлсэн.
Үүнтэй уялдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг 2025-2028 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгааг ГБХНХЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!