Уншиж байна ...
Зураг
Зураг

"Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ тун удахгүй F, M болон J ангиллын цагаачлалын бус визийн цагийг дахин нээнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ) тун удахгүй F, M болон J ангиллын цагаачлалын бус визийн цагийг дахин нээнэ.

Шинэ удирдамжийн дагуу F, M болон J ангиллын виз мэдүүлэгч бүр өөрсдийн олон нийтийн сүлжээнийхээ нууцлалын тохиргоог “Public” буюу нээлттэй горимд шилжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь АНУ-ын хуульд заасан хяналт шалгалтыг хэвийн явуулах, улмаар таныг хилээр нэвтрүүлэх боломжтой эсэхийг тогтоох зорилготой.

Виз мэдүүлэгчид DS-160 маягт бөглөхдөө сүүлийн таван жилийн хугацаанд ашигласан бүх олон нийтийн сүлжээний хаяг буюу хэрэглэгчийн нэрийг бичих ёстой. Тус маягтыг илгээхээс өмнө оруулсан мэдээллээ шалгаж, үнэн зөв болохыг баталгаажуулдаг болохыг анхаарна уу.

Олон нийтийн сүлжээний мэдээллийг орхигдуулсан эсвэл нуусан тохиолдолд таны визийн мэдүүлгийг татгалзах, цаашлаад ирээдүйд АНУ-ын виз авах боломжгүй болох эрсдэлтэй.

АНУ-ын виз бол ЭРХЭМ БОЛОМЖ бөгөөд харин таны эдлэх ёстой эрх биш юм гэж АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.