Хилийн чанадад амьдарч буй монголчуудынхаа дунд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор Сэнд Эм Эн ББСБ ХХК нь Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл НҮТББ-тай урт хугацааны түншлэлийн харилцаа эхлүүлж, тус зөвлөлийн гишүүн байгууллага болох Дэлхийн Мөрөөдлийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хоёр тал хамтын ажиллагаагаа Дэлхийн Мөрөөдлийн сургуулийн хэрэгжүүлж буй Монгол хүүхэд, залуусын авьяас чадварыг дэмжиж, үндэсний өв соёлоо олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймгаас шалгарсан авьяаслаг сурагчдын бүтээл болох "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг дэмжин ажиллаж эхлүүлж байна.
“Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжиг нь анх 1961 онд нэрт хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн зохиолоор туурвигдсан бөгөөд байгаль эх дэлхийгээ хамгаалах, ээжийгээ, бусдыг энэрэн хайрлах, ард олноороо найртай сайхнаар аж төрөх ёсны тухай уран яруу дүрслэл, дуу хууртай хослуулсан Монголын хүүхдийн уран сайхны анхны дуулалт жүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгддэг.
Уг бүтээлийг дэд профессор С.Цэцэгмаа, доктор Б.Базаррагчаа нарын шинэчлэн найруулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй 2025 оны 06 сарын 27-29-ний өдрүүдэд Бельги Улсын Брюссель хотод зохион байгуулагдах “Дэлхийн Монголчуудын Анхдугаар Баяр Наадам”-ын албан ёсны нээлтийн үзүүлбэрээр шалгаран 2025 оны 06 сарын 28 өдөр тоглогдох гэж байна.
Мөн Франц Улсын Парис хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөр болон Монгол, Франц улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2025 оны 07 сарын 04 өдөр тоглогдохоор болсон.
"Үндэснийхээ өв соёлыг түгээн монгол хүний эх дэлхийгээ хайрлах уламжлалд үзэл санаа, ёс заншлыг таниулах зорилгоор “Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг дэлхийн тайзнаа тоглуулж, монгол хүүхэд, залуусынхаа уран бүтээлийг дэмжин энэхүү үйл ажиллагаанд оролцож буйдаа бид баяртай байна. Манай компани зөвхөн санхүүгийн үйлчилгээгээ харилцагч нартаа хүртээмжтэй үзүүлээд зогсохгүй, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрахад үргэлж анхаарч ажилладаг" хэмээн Сэнд Эм Эн ББСБ-ын Хууль, захиргааны албаны захирал Ц.Ундрах онцоллоо.
Сэнд Эм Эн нь цаашид ч Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, зөвхөн хүүхэд залуус төдийгүй хилийн чанадад амьдарч буй нийт монгол иргэдийнхээ үндэсний өв соёлоо хадгалан дэлгэрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулан ажиллах болно.
Сэнд Эм Эн нь 2016 оноос хойш уламжлалт мөнгөн гуйвуулгыг дэвшилтэт технологитой хослуулан дэлхийн 170 гаруй улс оронд түргэн, найдвартай, бага шимтгэлтэй гүйлгээ хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож буй Монголын тэргүүлэгч мөнгөн гуйвуулгын финтек компани юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэнд Эм Эн ББСБ
Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7 давхарт
Холбогдох утас: 7000 0909
И-мэйл хаяг: info@send.mn
Вэбсайт: send.mn
📱 SendMN апп татах: onelink.to/jmdtpb
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!