Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв.
Зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан 9,096 тохиолдол бүртгэгдсэн бол үүний 46.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Энэ талаар НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй “Нийт хавьтал болсон 54,360 хүүхдээс УГУ бүрэн тунд 14,924 хүүхэд хамрагдсан байна. Дархлаажуулалтын бүрэн тунгаа аваагүй 39,436 хүүхэд байсан. Үүнээс 32,042 хүүхдийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Түүнчлэн дархлаажуулалтаас хоцорсон нөхөн дархлаажуулах шаардлагатай 10-14 насны 42,505 хүүхэд байна” гэлээ.
НОК-оос:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!