Д.Батсүх: Зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа дөрвөн хайрхнаа тахих ёслол болно

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газраас өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. 

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.

Жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт "Хүрээ цам-Даншиг наадам" арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Ирэх жилүүдээс энэ арга хэмжээг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон. 

Зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа дөрвөн хайрхнаа тахих ёслол болно. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд шашин буяны арга хэмжээг өргөнөөр зохион байгуулна.

“Хүрээ цам-Даншиг наадам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд жуулчдыг татах зорилготой зохион байгуулагддаг. Тус наадмыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

  • 256 бөхийн барилдаан
  • Хурдан морины уралдаан
  • Жороо морины уралдаан
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Үндэсний шагайн харвааны тэмцээн
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтны үзүүлбэр
  • Цам харайх ёслол
  • Сээр цохих тэмцээн
  • Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
  • Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
  • Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
  • Их эзэн Чингис хааны тахилга
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн

Мөн 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал Хүй7:1 “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ" хэмээн ярив.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үргэлжлүүлэн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Энэ наадамд зориулж манай хийд хүрээ цамаа гаргадаг. Жахар цамын хурал энэ сарын 25-ны өдрөөс Гандантэгчэнлин хийдэд гурван өдөр хурна. Зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт Хүй долоон худгийн тиг гортиг дээр цам дэлгэрэнгүй гарна. Наадмын үеэр тэмцээн уралдаан зохион байгуулаад байдаггүй. Гэхдээ ховордсон, тасрах гээд байгаа өв соёлыг уламжлуулах, өвлүүлэх агуулгын хүрээнд тэмцээн зохион байгуулна" хэмээн ярилаа.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаан сур харвааг зохион байгуулах салбар ажлын хэсгийн гишүүн н.Бямбасайхан "Хүй долоон худгийн төв талбайд 256 бөхийн барилдааныг зохионо. Төрийн наадамд авсан цол чимгийн эрэмбээрээ зүүн баруун жигүүрийг манлайлан босож барилдана. 1, 2-ын даваа онолтоор, 3-аас дээш даваа цол чимгийн эрэмбээр ам авч барилдана. Энэ жилийн бөхийн барилдаанд ямар нэгэн цол чимэг олгохгүй. Сурын талбайд их харваа энэ сарын 28, 29-нд 09:00-19:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Өнгөрсөн жилүүдэд Буриад, Өвөр монгол, Үндэсний гэсэн гурван төрлийн бөхийн барилддаг байлаа. Энэ жил зөвхөн Үндэсний бөхийн 256 бөхийн барилдаан болно" гэв.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хурдан морины уралдааны талаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Нийслэлийн иргэдийн баяр анх удаа зургаадугаар сард болох гэж байна. Үндсэн зургаан насны морьд уралдах бөгөөд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан зай хэмжээг тодорхой хэмжээгээр багасгасан. Дээд гурван нас 14-13 км, Хязаалан насны морьд 11 км, Шүдлэн Дааганы уралдааныг 5-6 км-т зохион байгуулахаар ажиллаж байгаа" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
53 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.232] 2025/6/27
Olon naadam hj yadag bnaa hairan tusuv
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.117] 2025/6/27
Баяр наадмын босгон дээр дахиад нэг баяр наадам. Баахан зарлага үрлэг‼️ Хэдэн муусайн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэхгүй байж бүр тэтгэврийн зээл авах эрхийг нь боомилоод, та нар хэтэрхий үрэлгэн байна гэж бүсийг нь улам чангалснаа өөрсдөө баяр цэнгэл гээд баахан мөнгө цацаж эдр. Дургүй хүрмээр. Энэ олон баяр наадмаа татвар төлөгчдийн мөнгөөр хийхээ больж үз‼️‼️‼️
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.21] 2025/6/26
Төрийн удирдлага гэж хүндэтгэх ч арга алга Татвар төлөгчдийн мөнгийг шашны зан үйлд урсгаж эрээ цээргүй мухар сүсгээр мунхархаа болиочээ яасан ухаанаа уландаа гишгэлсэн лаларууд вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.11] 2025/6/26
Баахан мөнгө идэхнэ дээ.Ханаж цадахаа мэддэгүй хуухнагууд
0 | 0 Хариулах
Наран [66.181.180.45] 2025/6/26
Хувхай лам гэх бугууд бүүр нэг засаг захиргаагүй юм шиг авирлаж байгаад л буудуулдаг жамтай тэр жам нь хаянд нь ирчихсэн л байгаа юм .Эх орны минь уул ус газар нутагыг тахилаг нэрээр түвэд бугуудаар бузарлахаа боль.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.118] 2025/6/26
Заавал наадмын босгон дээр хийдэг нь ямар учиртай юм.
0 | 0 Хариулах
Zochin [59.153.113.36] 2025/6/26
Баяр наадмаас өөр хийх ажил алгаа, баяр нь ихдээд байна, наадмаар 10хоног амрахдаа ядаж хийгээч
1 | 1 Хариулах
Зоч н [103.229.120.179] 2025/6/26
Наадам сайхан тэндээс өв соёлоо бишэртүгэй
0 | 0 Хариулах
Ахмад [66.181.180.185] 2025/6/26
Яагаад ийм үрэлгэн арга хэмжээг нийтэд хамруулан үйлддэг юм бэ!!!Тахилгаа хийх ёмтой хшмүүс нь л хийнэ биз!😡😡😡
0 | 1 Хариулах
Иргэн [122.201.31.54] 2025/6/26
Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Төсөв хэцүү гээд төрийн алба хаагчдаа цомхотгох гээд байгаа юм биш үү. Гүйцэтгэлийн урамшуулал илүү цагаа ч өгч чаддаггүй гурай та нарт наадамлах шоудах идэх төсөв бол мунадахгүй их юм гээч Ийм өлсөглөн хүнлэг бус улс төрч, удирдлагатай монгол минь яаж хөгжихөв дээ
0 | 1 Хариулах
Зочин [15.204.224.174] 2025/6/26
Eo tord shurgalsan ene teneguudiigee gutarmaar yumaa
0 | 1 Хариулах
Зочин [89.187.189.148] 2025/6/26
ene humuusd uneheer hiih ajil bdgui ymuu
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.98] 2025/6/25
Улсын наадамыг учир дутагдалтай гээд голоод төрөөс бид илүү гээд шуналаа дараад сууж байхгүй энтэртэймэнт салбарлуу ороод , гандандаа хийж болохгүй байгаад байдгиийн бол тэр олон хийдээр ядагийн
1 | 1 Хариулах
зочин [66.181.160.79] 2025/6/25
жаахан хямгач баймаар байна Ард олныг дэндүү басах юмаа Утаа басэнэ өр чинь ихдээд байгаа бишүү яасан их мөнгөтэй байнаа Нямбаатараа яагаад хятадууд авчирч хийлгэсэн зам ,түр зуурын бороонд яаваа Монгол хүнээр яагаад хийлгээгүй юм бэ Энэ зөвүү яагаад та нар хэт баян Ард түмэн ийм байна
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.46] 2025/6/25
Болио хөгшчүүлуу зайгаа тавь ажил хийх сонирхолгүй баяр наадамд дуртай
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.211] 2025/6/25
Баахан СҮМ ХИЙД БАРАГ БААХДАА ХҮРТЭЛ ЛАМ БӨӨГӨӨР ЗААЛГДАГ МОНГОЛ ӨӨДӨЛСНҮҮ ӨНГӨРСӨН 360 ЖИЛ ХАРУУЛЛАА 126 ХУЛГАЙЧАА ТА 126 ХУЛГАЙЧ МОНГОЛООС ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ХИИХ ЁОСТОЙ АЖИЛАА ЗӨВ ХИЙЧИХВЭЛ БУРХАН ОВОО ТАХИСНААС ИЛҮҮ 1 САЯ ҮР ДҮН ГАРНА ОЙЛГОЖ БАЙНА УУ 126 ХУЛГАЙЧАА
2 | 0 Хариулах
Ard [202.179.27.105] 2025/6/25
Hotoo hugjyylj chadahgyi bj bayr shownd durtai hotiin udirdlaguud
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.21] 2025/6/25
ийм юм хийж яг яадын болоо 🤯 нийслэлийн мөнгө үрсэн дуракуудаа бодьтой юм хийгээч эргүү ацнууд
3 | 0 Хариулах
Zochin [103.229.123.93] 2025/6/24
Uvur Mongol Manjid dagaar orson ni 1636, huree tsam 1639 onoos gene. Bid haashaa yvna be?
1 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/6/24
Tui chort
2 | 0 Хариулах
мгл [104.28.68.89] 2025/6/24
иим эргуу малнуудаасаа хот салах хэрэгтэй!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.187.83] 2025/6/24
Толгой нь эргэсэн хийх юмаа олж ядсан тансаглахаас өөр юм толгойд нь орж ирдэггүй муу үхэрнүүд
7 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2025/6/24
Уул тахих гээд байгаа мөнгөөрөө ганц ч болтугай замын ус зайлуулах систем хийгээд өгөөч
8 | 0 Хариулах
Хүн [66.181.188.73] 2025/6/24
Ингэж тэнэнтэхээ боль. Хайран мөнгө. Олигтой ч юм хийдэг юм шиг. Мөнгөө өөр хэрэгтэй зүйлд зарцуул ТЭНЭГүүдээ.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.10] 2025/6/24
За одоо хөөсөрдөг цаг нь эхэллээ?!!
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.101] 2025/6/24
Миний төлсөн татварын мөнгөөр ийм зан үйл хийх нь таалагдахгүй бна. Сүсэгтэн сүм хийд л хийнэ биз дээ.
7 | 0 Хариулах
Болд [103.212.118.14] 2025/6/24
шинэ үеийн холион бантангууд
4 | 0 Хариулах
Зураач Лондон [94.1.57.204] 2025/6/23
Төр, Шашин хоёр холилдож дуусч уусч байх шиг ээ...
4 | 0 Хариулах
Зочин [172.225.79.210] 2025/6/23
Нямбаатар зайлахгүй бол УБ хот дампуурах нь байна шүү
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.73] 2025/6/23
Улсын их баяр наадам маань байхад л болно шүү дээ.Туж л жилиин турш бөх барилдаж морь уралдуулдаг/өвөл хавар хамаагүй/ боллоо доо.
11 | 0 Хариулах
Зочин [202.9.46.158] 2025/6/23
27-нд хайрхнуудаа тахиад, 28-наас бороо ороод зуншлага сайхан болох нь дээ. Энэ зуныг сайхан байлгах тал дээр лам нар хийгээд бөө нартаа даатгаж хэдэн цаасаар ном уншуулбал бас зүгээр дээ.
2 | 6 Хариулах
Иргэн [103.212.162.181] 2025/6/23
Битгий мөнгөөр тоглоод бай цалин тэтгэвэрээ нэм Хулгайч нарынхаа мөнгөөр наадахаа хий
9 | 0 Хариулах
Зочин [202.9.47.56] 2025/6/23
Бөөн зардал мөнгөний төсөв хэнээс мөнгө гарах уу татвар төлөгч бид нараас даншиг тахилгатай сахилгагүй болоод л ирсэн юмдаа уул нь
9 | 0 Хариулах
Судлаач [103.212.118.18] 2025/6/23
Чингис хааны тахилга буддын шашны баяртай холилдох юмуу Хэт замбараагүйюмаа
5 | 0 Хариулах
Zochin [122.201.31.101] 2025/6/23
Darvgraas gej ug bdgsh,
1 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэт [151.225.24.173] 2025/6/23
jlzarcee oor cadah ym bii yu
1 | 0 Хариулах
иргэн [202.9.46.37] 2025/6/23
Бид өдөр шөнөгүй шоудаж, өвөл зунгүй наадацгааж, бөх морь ярьж 35 жил болсон ч хөгжсөнгүй…..одоо болимоор юмаа…."…Тэдэнд мөхөж буйг нь мэдэхгүй болтол нь хүний эрх эдлүүлж, юу дуртайг нь хийлгүүл….Залуучуудыг нь с***р з**х*й зүйлд, хэрэггүй зугаа цэнгннд дасга. Худал нотолгоогоор хуучин үнэт зүйлсийг нь үгүйсгэж нураа. Бодол санааг нь улс төр, нийгмийн асуудлыг сонирхохгүй болгож холдуул. " энэ бол улс орныг сүйрүүлэх барууны философи…..Манайд ийм зүйл болж бна.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.181.135] 2025/6/23
Шал дэмий юм хийх юм. Өөр санаанд нь орох хийж чадах юм бна уу. Энэ ажлыг зүгээр соёлын хэлтэс нь хариуцаад Гандад хийдэд даалгаад болоо шдээ. Та нар төрийнхөө ажлыг хий. Ямар их мухар сүсэг вэ? Дөрвөн уулаа тахилаа гээд хот чинь сайхан болох уу?
12 | 0 Хариулах
Зочин [66.181.179.164] 2025/6/23
яахын бээ
4 | 0 Хариулах
Zz [122.201.31.229] 2025/6/23
Dineg jegii
4 | 0 Хариулах
ө [202.131.232.74] 2025/6/23
Зайлаачээ энэ дуучинн новш. Өөр хийх ажил алга уу?
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.135] 2025/6/23
Хэддүгээр зуун бэ боловсрооч ээ, малууд юмаа ичээч!!
10 | 0 Хариулах
/ [66.181.161.88] 2025/6/23
Нийслэлийн аялал жуулчлал ЭНЭ ЯАДАГ ВЭ
3 | 0 Хариулах
Бат [192.82.64.215] 2025/6/23
Мухар сүсэгтэн лалар уу
6 | 0 Хариулах
Бат [192.82.64.215] 2025/6/23
4хайрхан тахих энэ тэр яах вэ, 4 хайрханы дунд бий иргэдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийн асуудал чухал бна ац минь
12 | 0 Хариулах
Зочин [141.98.168.51] 2025/6/23
Чингис хааныг ламаар тахиулах уу тэгээд? Бас Хан Хэнтий уулын хэсэг Дөрвөн уул шар хувалзуудаас эрт Монголчууд өөрөө мэддэг байсан шүү
3 | 0 Хариулах
irgen [202.9.46.37] 2025/6/23
Ustai bolgoj uguuch tsahilgaantai bolgoj uguuch gej uulnaas guih gej bgaa yum uu
5 | 0 Хариулах
Зочин [66.181.190.68] 2025/6/23
УС ТОГГҮЙ ТЭГЭЭД УУЛ ТАХИАД СУУЖ БАЙХ УУ СДА
14 | 0 Хариулах
Зочин [103.212.117.244] 2025/6/23
Тоггүй усгүй хэвтэж байж найр наадамлах ямар дуртай хулгайчууд вэ.
8 | 0 Хариулах
Зочин [103.168.34.129] 2025/6/23
Сда ийм завхарсан юм хийгээд байхдаа яахав дээ. Ичээсэй. Энэ 1 дуучин ухаантай юм зайлаасай. Энд тэнд боловсон 00 хийгээсэй
3 | 0 Хариулах
Зочин [133.106.182.28] 2025/6/23
Batsuh zda darga boloh gej 2terbumii mand ugsun gesen
4 | 0 Хариулах
Зочин [50.67.149.179] 2025/6/23
Төр шашин холилдохоо болиочээ. Ийм л төртэй болохоор өөдлөхгүй байгаагийн илрэл
8 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэт [151.225.24.173] 2025/6/23
ter omhiirson lam naraas tatvar avc bai
0 | 1 Хариулах