Уншиж байна ...
Зураг
Зураг

Монгол Улсад анх удаа үл хөдлөх хөрөнгийн дэлхийн шилдгүүд цуглах гэж байна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад анх удаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн нэр хүндтэй олон улсын арга хэмжээ болох “RE/MAX 8th Asia Pacific Convention 2025” нь 2025 оны 7-р сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтыг RE/MAX Mongolia бүс албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 30 гаруй улсаас 300+ агент, брокер эзэмшигч, салбарын манлайлагчид, хөрөнгө оруулагчид Монголд хүрэлцэн ирэх юм.

RE/MAX Mongolia бүс нь Монголд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 10 жил болж буй бөгөөд одоогоор 80 гаруй брокер оффис салбартайгаар 1,480 орчим агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд нийт зах зээлийн 18% орчмыг эзэлж байгаа ба сардаа 2,000 орчим хэрэглэгчдэдээ мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгийг нь хүргэдэг, өргөн хүрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон төлөөлөл болж чаджээ. 3 минут тутамд RE/MAX-ын агентууд 1 үл хөдлөх хөрөнгө борлуулдаг гэдэг статистик бий.  

МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ТАНИУЛАХ ТОМ БОЛОМЖ

Энэхүү чуулга уулзалт нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд төдийгүй, Монгол Улсын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсад сурталчлах стратегийн ач холбогдолтой үйл явдал юм.

Чуулганы хүрээнд дараах гол сэдвүүдийг хөндөнө:

  • Үл хөдлөх хөрөнгийн зуучлал ба брокерын мэргэжлийн хөгжил
  • Олон улсын менежментийн шилдэг кейс
  • Шинэ технологийн шийдэл, зах зээлийн чиг хандлага
  • Хөрөнгө оруулалтын орчин ба боломжууд

ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДЭЭС СУРАЛЦАХ ХОВОР БОЛОМЖ

RE/MAX Mongolia бүсээс энэ удаагийн арга хэмжээнд зориулан дэлхийн хэмжээний илтгэгчид, менторуудыг урьсан бөгөөд тэд амжилтын арга барил, менежмент, бизнес өсөлтийн туршлагаа хуваалцах юм.

Оролцогчдын хувьд нээгдэх онцгой боломжууд:

  • Дэлхийн шилдэг илтгэгчдээс суралцах
  • Ази, Номхон далайн бүсийн шилдэг брокер, агентуудтай танилцах, туршлага солилцох
  • Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөрөнгө оруулагчдад танилцуулах
  • Ирээдүйн хамтын ажиллагааны суурь болох networking орчинд нэгдэх

МОНГОЛ АГЕНТУУДЫГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХ АЛХАМ

2015 онд үүсгэн байгуулагдсан RE/MAX Mongolia бүс нь үл хөдлөх хөрөнгийн салбар дахь олон улсын стандартуудыг Монголд нутагшуулж, агентуудыг бие даасан бизнес эрхлэгч болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн.

Asia Pacific Convention 2025 нь зөвхөн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан арга хэмжээ биш — энэ бол:

  • Монголын нэр хүндийг олон улсад таниулах
  • Үл хөдлөх хөрөнгийн салбараа шинэ түвшинд хүргэх
  • Монголын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын чадавхыг харуулах түүхэн боломж юм.

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОХ  9 ИЛТГЭГЧ

 USA, Мексик, Канад, Герман, Өмнөд Африк, Филиппин, Хонконг орнуудаас ирж буй илтгэгч нар.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Арга хэмжээ зөвхөн RE/MAX Mongolia бүсийнхэнд зориулагдсан.

📍 Арга хэмжээний огноо: 2025 оны 7-р сарын 2-5
📍 Байршил: Shangri-La Ulaanbaatar, Mongolia
🌐 Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэл: www.remaxevent.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.