Уншиж байна ...
Зураг
Зураг

REALTORS’ VOICE FORUM-2025: Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын чуулган амжилттай болов

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 23
Сурталчилгаа

Улаанбаатар — Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи (МҮХХУА)  “REALTORS’ VOICE FORUM – 2025” форумыг 6 сарын 20-нд Улаанбаатар хотноо Блю Скай эвент холлд амжилттай зохион байгууллаа.

Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи нь үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр сүүлийн 9 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, энэ салбарт 12,000 гаруй төгсөгчийг бэлтгээд байгаа билээ. Салбар бүрд салбарын мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлж, хэрэглэгчдэдээ хамгийн сайн үйлчилгээг хүргэх нь хамгийн чухал юм.

зураг
 

МҮХХУА нь АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of Realtors) Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд тус байгууллагатай сүүлийн 10 жилийн турш  хамтын ажиллагаатай ажилласаар байгаа юм.

Олон мянган мэргэжилтнүүдэд олон улсын сургалт явуулж, Монголд анх удаа үл хөдлөх хөрөнгийн салбарт магистрын хөтөлбөрийг Санхүү Эдийн Засгийн дээд сургуультай хамтран амжилттай хэрэгжүүлсэн анхны байгууллага юм.  Жил бүр “Риалторуудын Дуу Хоолой” форум зохион байгуулж, салбарын хөгжлийн асуудлыг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай.

зураг
 

Форумд САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДЭЭВЭР НЭГДСЭН ХОЛБОО, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц форумыг нээж хэлсэн үгэндээ салбарын хөгжилд төр хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь чухал болохыг дурдаад энэ салбарт үл хөдлөх хөрөнгийн агентлагийн хууль яаралтай хэрэгтэй байгааг онцолсон юм. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын 150 гаруй компаниудын гишүүнчлэлтэй, энэ салбарын мэргэжлийн ганц холбоо болох “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДЭЭВЭР НЭГДСЭН ХОЛБОО”-ны ерөнхийлөгч Г.Батгэрэл төр маань хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж салбарын ажлыг урагшлуулдаг гол үүргээ илүү ихээр сайжруулаасай гэдгийг чухалчлан дурдлаа.

зураг
 

АНУ-ын Вашингтон мужийн Реалторуудын Холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон үндэсний түвшний удирдлагууд  Монголд хүрэлцэн ирж үл хөдлөх хөрөнгийн салбарын цаашдын хөгжил, хамгийн сайн туршлагуудыг хэрхэн нэвтрүүлэх талаар мэдээлэл, саналаа хуваалцсан нь салбарынханд тун чухал санаа, туршлага болсон билээ.

Үүнд: холбооны ерөнхийлөгч Жон Блом , Азийн бүсийн координатор Хироко Нишикава Нэумэн, , Фил Харлан, гүйцэтгэх захирал Нэттон Гортон , бүс хариуцсан захирал Марк Китабаяаши нар багтсан.

Форум дээр “Олон улсын туршлагаас суралцах”, “MLS систем буюу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлжүүлэлтийн систем , лицензжүүлэх бүтэц”, “Монголын хууль, зохицуулалт” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсов.


Үл хөдлөх хөрөнгийн салбарын хэлэлцүүлгийг МҮХХУА ын зөвлөх Э.Ануударь хөтөлж модератороор ажиллан дараах албаны хүмүүс чухал асуудлуудыг салбарынхандаа хуваалцлаа. 

  • Н.Энхтуяа (СЗХ – ҮХХ зуучлал, үнэт эдлэлийн регуляцийн ахлах)
  • Б.Мөнхбаяр (Санхүү-Эдийн Засгийн Их Сургуулийн ректор)
  • П.Гэрэлт-Очир (Нийслэлийн Орон Сууцны корпорацийн хуулийн хэлтэс)
  • Г.Ганцогт (реалторуудын төлөөлөл)
  • Д.Мөнхтүвшин (брокер-реалтор төлөөлөл)
зураг
 

ФОРУМЫН ОНЦЛОГ ЮУ БАЙВ ?

  1. Монголд анх удаа үл хөдлөх хөрөнгийн магистрын хөтөлбөрийг олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын зэрэгтэй сургалттай хослуулан нэвтрүүлсэн тэргүүн туршлага.
  2. Олон улсын түвшний Вашингтон мужийн реалторуудын холбооны удирдлагууд оролцсон нь онцлог байв.
  3. Монгол дахь MLS систем, зохицуулалт, бизнесийн дуу хоолой зэргийг бодит туршлага болон хуулийн чиглэлээр нээлттэй хэлэлцлээ.
  4. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах форум нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

📢 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ИРЭЭДҮЙН ХЭТИЙН ТӨЛӨВ

  • Энэ мэт олон улсын стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагаа нь Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг илүү мэргэшсэн, шударга, ил тод болгон хөгжүүлэхэд чиглэсэн юм.
  • Мөн магистрын хөтөлбөр, олон улсын сургалт, форум зэргийг цаашид тогтмол өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.

МҮХХУА болон түнш байгууллагууд, форумд оролцогч нийт хүмүүстээ талархал илэрхийлж, цаашдын амжилтыг хүсье. Салбарын хөгжил олон улсын түвшинд илүү ихээр ойртсоор.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.