Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Математикийн ЭШ-ын дундаж оноо хоёр жил дараалан ЭРС БУУРЛАА

A.Жаргал
2025 оны 6 сарын 23
IKON.MN

Өнгөрсөн долоо хоногт Математикийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) улс даяар болж өнгөрлөө. Уг шалгалтад нийт 28,637 сурагч оролцсон бөгөөд сурагчдын ердөө 1% нь л 60-аас дээш оноо авсан байна. Энэ жилийн дундаж анхны оноо 19, голч оноо 18, дундаж хэмжээст оноо 500 байв. Шалгуулагчдаас 38 сурагч 800 оноо авснаас бүтэн 100 оноо авсан сурагч гарсангүй.

2025 оны дундаж болон, голч оноо өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом(5 оноогоор) бурсан байна. 

Дундаж оноо сүүлийн 6 жилд (анхны оноо):

  • 2020: 27 оноо
  • 2021: 26 оноо
  • 2022: 26 оноо
  • 2023: 27 оноо
  • 2024: 24 оноо (-3)
  • 2025: 19 оноо (-5)

ЭШ-ын медиан болон дундаж оноо буурч байгаа нь шалгалтын материалын чанартай шууд холбоотой байж болох талаар олон багш, эцэг эх, салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Шалгалтын материал муу буюу хэт хүнд зохиогдсоноор дундаж болон сулхан мэдлэгтэй хүүхдүүдийн хооронд огт ялгаа гарахгүй байх үндсэн шалтгаан болдог. Энэ нь цаашлаад онооны тархац хэвийнээс хэт гажуудсан үр дүнд хүргэж байх талтай. 

Математикийн хичээлийн ЭШ-ын анхны онооны дундаж үзүүлэлтээр Өвөрхангай, Дундговь аймгууд тэргүүлсэн бол Говьсүмбэр, Булган аймгууд дахин сүүлийн байрт орлоо (2024 онд мөн сүүл мушгиж байв). Өөрөөр хэлбэл энэ хоёр аймгийн сурагчид дунджаар 100 онооноос 17 оноо л авсан гэсэн үг.

График #1: Аймаг хотын дундаж үзүүлэлт

 

Хүснэгт #1: 2025 болон 2024 онуудын анхны онооны медиан болон дундаж утгуудын харьцуулалт

 

Онооны тархалт энгийн тархалтаас хол зөрүүтэй хэвээр байна. Эндээс харахад цаашид шалгалтын материал боловсруулахдаа дундаж болон сул хүүхдүүдийн хооронд ялгаа гаргах тал дээр илүү их анхаарах шаардлагатай нь илт. Гэвч сүүлийн хоёр жил шалгалтын материал боловсруулалтад ямар нэг ахиц гаралгүй улам муудсаар байгаа нь сүүлийн хоёр жилийн дундаж онооны огцом бууралтаас харагдаж байна.

График #2: 2025 оны Математикийн ЭШ-ын анхны онооны тархалт. Аймар тус бүрээр болон харьцуулан харах боломжтой.