Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т
10:00 цагт Хэт халалт үргэлжилж байгаатай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэж, гол усны ослын эрсдэл нэмэгдэж байгааг НОБГ-аас сэрэмжлүүлж, мэдээлэл хийнэ.
Боловсролын Үнэлгээний Төвийн (БҮТ)-д
10:00 цагт ЭЕШ болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлнэ.
"Новотел" зочид буудалд
10:00 цагт Узбекистан улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Узбекистаны аялал жуулчлалын форум болно.
Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд
11:00 цагт Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам даншиг наадам 2025" арга хэмжээний хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт “Нямбаатарыг огцруулъя, аваараа асаа хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт Прокурор н.Оюунцэцэгийн буруутгагдаж ажлаас халагдсан эрүүгийн хэрэг 20 жилийн дараа цагдаагийн байгууллагын архиваас хэргийн дугаар, хэргийн холбогдогчийн нэр, хохирогчийн нас барсан огноо зэргийг өөрчилсөн байдлаар гарсан талаар мэдээлнэ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд
14:00 цагт Узбек-Монголын бизнес форумыг зохион байгуулна.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт
19:00 цагт Узбекистаны соёлын өдрүүдийн нээлтийн арга хэмжээ болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!