Баянзүрх дүүргийн 26-хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж шинэчилж байна.
Замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 24-ний 06:00 цагт нээнэ.
Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм.
Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!