Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" АНУ-ын Остин хотноо аваргын төлөөх тоглолтоор үргэлжилж байгаа билээ.
Улаанбаатар хотын иргэд аваргын төлөө тоглож буй The MongolZ багаа дэмжихээр Төв талбайд цуглараад байна. Мөн АНУ-ын Остин хотын 15 мянган хүний суудалтай Moody Center-д болж буй хоёр багийн тоглолтын завсарлагын үеэр энэ үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн юм.
Манай улсын The MongolZ баг аваргын төлөө Францын Team Vitality багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож байна. Манай баг өөрсдийн сонгосон "Mirage map" дээр довтлох талаасаа эхэлж, 7:5-аар байраа сольсон. Улмаар хамгаалах талаасаа нэг ч үе өгөхгүй явсаар 13:5-аар хожлоо.
Үргэлжлүүлэн Францын багийн сонгосон "Dust II map" дээр яг одоо тоглож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!