Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Ой партнерс” ХХК Mammut брэндтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ Mammut Sports Группийн Дистрибьютор хариуцсан захирал Ричард Холдер, Борлуулалтын ахлах менежер Луиза Имаева нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргалаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны онцлог, эрс тэс уур амьсгалтай орчин нөхцөлд тохиромжтой бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хамтран ажиллах, шинэ инновац нэвтрүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж, шийдлийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.

зураг
 

“Ой партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ Mammut брэндийг хамтран ажиллаж байгаад талархан, цаашид бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хэв загварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хамтран шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд “Монгол орон байгаль цаг уурын олон үзэгдэлтэй, уул тал, хад асга, говь цөл гээд аялал, алхалт хийхэд хамгийн тохиромжтой  улс.

Тиймээс чанараараа дэлхийд танигдсан олон улсын стандарт шаардлага хангасан, эрүүл мэндэд тустай, зориулалтын, гутал хувцас хэрэглэж хэвшүүлэх нь бидний зорилго юм. Чанартай, хүний хөлд тохирсон, чанарын шаардлага хангасан гутал хувцас нь хүний эрүүл мэндэд хэрхэн эергээр нөлөөлдгийг, нөгөө талаас аюулгүй байдлыг нь хангаж байдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой” гэдгийг онцлов.

зураг
 

Мөн тэрбээр “Ой партнерс” ХХК нь Mammut брэндээс гадна өдөр тутмын алхалтын, уулын гутал, хувцас хэрэгслээр дэлхийн топ брэндүүдийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхээр ажиллаж байгааг дурдлаа.

зураг
 
зураг
 

#Adventure_Mongolia
#Ой_партнерс
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.