Домогт BIGBANG хамтлагийн гол дуучин TAEYANG болон K-POP-н хүчирхэг хоолойт AILEE нарыг урьж авчран “Evandis Entertainment” компаниас зохион байгуулсан “Super concert-2025” тоглолт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тэднийг олон жил шүтэж биширсэн фэнүүдийнх нь хувьд өнгөрсөн оройн тоглолтын хором бүр догдлолоор дүүрэн байсан юм.
Тоглолт болсон өдөр энэ зуны хамгийн халуун цаг агаартай өдөр байсан учир зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийг наршихаас хамгаалан хүйтэн ус шүршиж байв. Түүнчлэн тоглолтын үеэр 550 гаруй хамгаалалтын ажилчид ажилласан ба тоглолтын дундуур яван үзэгчдийн болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Мөн тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэрэмжлүүлэн эерэг уриалга бүхий зөвлөмжийг хүргэсэн байна.
“Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!