Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" АНУ-ын Остин хотноо Playoffs шатны тоглолтуудаар үргэлжлэх гэж байна.
Өчигдөр Playoffs шатанд шалгарсан найман багийн тоглолт болж, манай улсын The MongolZ баг Европын "FaZe Clan"-тай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0-оор ялалт байгуулсан.
Үргэлжлүүлэн манай улсын баг өнөөдөр шөвгийн дөрөвт Бразилын "paiN Gaming"-тай мөн адил "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0-оор хожлоо.
Өнөөдрийн тоглолтод тэд өөрсдийн сонгосон "Mirage map" дээр 13:5-аар, эсрэг багийн сонгосон "Anubis map" дээр 13:5 онооны харьцаатай ялалт байгуулав. Мөн тоглолтын шилдгээр манай багийн тоглогч 910 буюу Б.Өсөхбаяр тодорчээ.
Ингэснээр The MongolZ баг "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний аваргын төлөө Францын "Team Vitality" багтай өнөө шөнийн 03:30 цагт тоглохоор болж байна. Түүнчлэн CS2 тоглоомын түүхэнд анх удаа Ази тивийн, тэр дундаа Монгол баг ДАШТ-ий аваргын төлөө буюу Grand Final-д шалгарч буй нь энэ юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!