Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос дахь эмнэлгийн төлбөрөө гар утсаараа, төгрөгөөр төлөх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Эмчийн үзлэг болон эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьж буй иргэд, тэдний ар гэрийнхэн эмнэлгийн төлбөр, урьдчилгаа мөнгө шилжүүлэх зэрэг гүйлгээгээ SendMN апп ашиглан гар утаснаасаа шууд Монгол төгрөг (MNT)-өөр хийх боломжтой боллоо.

БНСУ-ын Хана банкны охин компани GLN International болон Солонгосын Эрүүл Мэндийн Салбарыг Хөгжүүлэх Хүрээлэн, Солонгосын Олон Улсын Эмнэлгийн Холбооноос хамтран хэрэгжүүлж буй энэхүү төлбөрийн үйлчилгээ нь эмнэлгийн төлбөр төлөхийн тулд банкны дараалалд зогсох, ханшийн эрсдэлд орох, картын өндөр шимтгэл төлөх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж байна.

Уламжлалт мөнгөн гуйвуулгын аргаар эмнэлгийн төлбөр шилжүүлэхэд 3–4 хоног зарцуулагддаг байсан бол SendMN аппаар гүйлгээ хийснээр тэр дороо эмнэлэгт төлбөр төлөгдөх боломжтой болж байгаа юм. Мөн шилжүүлгийн дээд хязгаар байхгүй тул энгийн үзлэгээс эхлээд мэс засал зэрэг өндөр зардалтай эмчилгээний төлбөрийг ч нэг дор төлөх боломжтой.

Нээлтийн урамшууллын хүрээнд 2025 оны 8 сарын 31-нийг дуустал SendMN аппаар эмнэлгийн төлбөрөө шимтгэлгүй шилжүүлээрэй.

Гүйлгээ хийсний дараа эрэглэгчид төлбөрийн баримтаа англи болон солонгос хэл дээр апп дотроосоо татаж авах боломжтой. Тухайн гүйлгээний баримт нь Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд эмчилгээний виз мэдүүлэхэд шаардлагатай гадаад шилжүүлгийн нотолгоо баримтаар хүлээн зөвшөөрөгдсөн болно.

SendMN нь Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллага бөгөөд бүх гүйлгээ нь банкны түвшний шифрлэлтийн системээр хамгаалагдаж, хэрэглэгчийн мэдээлэл нь Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу аюулгүй хадгалагддаг.

БНСУ-ын талд энэ үйлчилгээг GLN International хариуцаж тус улсын Санхүүгийн үйлчилгээний хороо (FSC)-ны хяналт дор, бүрэн эрхтэй, лицензтэй сувгуудаар дамжуулан гүйцэтгэгддэг.

Хэрэв танд гүйлгээ хийхэд асуулт эсвэл хүндрэл гарсан тохиолдолд утсаар, чатаар, эсвэл имэйл хаягаар дамжуулан SendMN харилцагчийн үйлчилгээний төвд хандах боломжтой бөгөөд танд туслахад хэзээд бэлэн байх болно. Одоогоор SendMN-ээр дамжуулан Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлэг, Кореа Их Сургуулийн Анам эмнэлэг, Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг зэрэг Монголчуудын ихээр үйлчлүүлдэг нэгдсэн болон гоо сайхны эмнэлгүүдэд төлбөр хийх боломжтой байгаа бөгөөд Солонгосын Эрүүл Мэндийн Салбарыг Хөгжүүлэх Хүрээлэнтэй хамтран хамрагдах эмнэлгүүдийг цаашид улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Тус үйлчилгээг ашиглахын тулд SendMN аппыг татаж бүртгүүлээд баталгаажуулалтаа хийсний дараа Эмнэлгийн төлбөр цэсээс эмнэлгээ сонгож, төлбөрийн баримтаа оруулан дүнгээ баталгаажуулна. Шилжүүлгээ хийхээс өмнө шилжүүлгийн хураамж болон тухайн үеийн валютын ханш апп дотор тодорхой харагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7 давхарт
Холбогдох утас:7000 0909
И-мэйл хаяг:info@send.mn
Вэбсайт: send.mn

📱 SendMN апп татах:  onelink.to/jmdtpb

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.