Монголын шар айргийн салбарын түүхийг 28 жилийн турш бичилцэж буй Chinggis брэнд зөвхөн амтаар төдийгүй, чанар, ёс зүй, соёлын төлөөлөл болсон үндэсний томоохон брэнд юм. Өнөөдрийг хүртэлх амжилтын нууц нь үйлдвэрлэлийн хариуцлагатай байдал, ганхашгүй жанжин шугам, шар айргийн соёлыг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлд оршино.
Цаашид ч энэ чанараа үл гээх Chinggis брэнд өдгөө зах зээлийн олон янз байдал, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн цоо шинэ төрөл болох Chinggis Premium Pilsner-ийг танилцуулж байна. Chinggis Original буюу задгай төрөл нь нь 5.2 хувийн алкохолын агууламжтай байсан бол Chinggis Premium Pilsner шинэ төрөл нь 4.7 хувь болж, илүү шинэлэг, сэргэг, цэнгэг амтаар баяжиж, өнгө төрхөө шинэчлэн, хэрэглэгчдэдээ ойртсоныг дуулгахад таатай байна.
Chinggis шар айраг нь Германы хамгийн өндөр стандарт, лабораторийн хяналтыг тогтмол дагаж мөрддөг. Жилд дөрвөн удаа Мюнхений олон улсын лабораторид шинжлүүлж, үйлдвэрлэлийн бүх шатанд чанараа баталгаажуулдгаараа онцлог. Герман тоног төхөөрөмж, шилмэл түүхий эд, туршлагатай мэргэжилтнүүдийн хамтрал энэ чанарыг бүтээдэг юм.
Chinggis шар айргийн нэг онцлог нь бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг ямагт эрхэмлэн, хэрэглэгчдээ хүндлэхэд оршино. Тэргүүлэх зэрэглэлийн шар айраг үйлдвэрлэж эхэлсэн тэртээх 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ үзэл санаа, үнэт зүйл нэг ч удаа ганхаагүй. Үйлдвэрээс гарсан шинэхэн амт, шигшигдсэн чанарыг тэр хэвээр нь хэрэглэгчдэд хүргэхийн тулд хөргөлт, хадгалалт, тээвэрлэлтийн нарийн стандартыг чандлан мөрддөг.
Шар айргийг “бурхны ундаа” гэж нэрлэх нь бий. Учир нь шар айраг уух явцад хүмүүс хооронд найрсаг, илэн далангүй харилцаа үүсэж, халуун дулаан уур амьсгалд бүрддэг. Chinggis шар айраг яг л ийм соёлыг монголчуудад түгээсээр 28 жилийг даруй үджээ.
Мөн чанар, үнэт зүйлээ мөнхөд хадгалах Chinggis брэндийн түүх цаашид ч хэдэн арван, зуунаар үргэлжилж, өнөөдрийн стандартаа ирээдүйд ч бататган, улам чанаржин, үе үеийн хэрэглэгчдийн зүрх сэтгэлд ойр, итгэлт брэнд хэвээр байх нь гарцаагүй.